Шууд Chart

Хакүхо гар барилдаанд орно

2013-12-26 15:42:52

Японы Эзэн хааны цомыг 27 удаа хүртэж байсан Их аварга Хакүхо энэ сарын 30-нд Токио хотод болох гар барилдааны Giant Killing 3 тэмцээнд оролцохоор болжээ.

 Түүний өрсөлдөгч нь дүрэмгүй тулааны дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын тамирчин Фёдор Емельяненко юм.
Емельяненко 183 сантиметр өндөр, 104 кг жинтэй бол сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 193 сантиметр өндөр, 151 кг жинтэй билээ.
 
Түүнчлэн энэ тэмцээнд Алистар Оверим, Марк Хант, Кажуши Шакубара зэрэг тулааны янз бүрийн төрлийн нэртэй тамирчид оролцох аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хакүхо гар барилдаанд орно   
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй