Шууд Chart

100 мянган тонн улаан буудай импортлохыг дэмжжээ

2013-12-26 16:00:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

 Энэ асуудалтай холбогдуулан С.Баярцогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ.
Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68,5 хувь нь дэмжив.
 
Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх зүйтэй гэдгээр дараагийн хэлэлцүүлэг өрнөнө. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

100 мянган тонн улаан буудай импортлохыг дэмжжээ  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй