![](/uploads/201312/news/thumb/0b7b09d030e7c533625b2c1f0ace422c_x3.jpg)
Бөөр чулуужих магадлал биеийн идэвхигүй байдал, өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэснээр нэмэгддэгийг Америкийн мэргэжилтнүүд олж мэджээ.
84 мянга гаруй эмэгтэйн эрүүл мэндийн байдалд судалгаа хийсний үр дүнд эрдэмтэд илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж, идэвхигүй байдалд байвал бөөрөнд чулуу үүсэх магадлал нэмэгддэг гэдгийг тогтоожээ.
Биеийн ачааллыг өндөр байлгавал бөөр чулуужих магадлал 31 хувиар буурдаг аж.
Биеийн ачааллыг өндөр байлгавал бөөр чулуужих магадлал 31 хувиар буурдаг аж.
Үүнээс гадна өдөрт 2200 гаруй илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл энэ үзүүлэлт 42 хувиар нэмэгддэг гэнэ.
Аюултай хүчин зүйлийн тоонд таргалалт, илүүдэл жин ордог бөгөөд хүн өдөрт бага боловч дасгал хийвэл энэ нь нааштай үр дүн үзүүлдэг юм.
Аюултай хүчин зүйлийн тоонд таргалалт, илүүдэл жин ордог бөгөөд хүн өдөрт бага боловч дасгал хийвэл энэ нь нааштай үр дүн үзүүлдэг юм.
Дэндүү эрч хүчтэй байдал онцын шаардлагагүй учраас өдөр болгон хэт их дасгал хийгээд байх шаардлагагүй бололтой.
Долоон хоногт гурван цагийг явган зугаалж, цэцэрлэгтээ дөрвөн цаг газар шорооны ажил хийх юм уу нэг цагийн туршид гүйвэл хангалттай юм.
Түүнчлэн эрдэмтэд хийжүүлсэн ундааг бөөрний өвчний бас нэг үүсгэгчээр нэрлэжээ.
Суудлын ажилтай хүмүүсийн бөөр чулуужих магадлал өндөр байдаг | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.