Шууд Chart

“Юнит сайклер” ХХК-иас хэрэгжүүлсэн үе шатад гишүүнээр элссэн иргэд мэдүүлэг өгнө үү

2018-05-31 17:24:34

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Г.Төгөлдөр, Г.Номин нарт холбогдох хэрэг шалгагдаж байна.

Уг үе шат /түвшин/-д гишүүнээр элссэн иргэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор Мөрдөн байцаах албаны 207 тоот өрөөнд ирж мэдүүлэг өгнө үү.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Утас:93266924, 70191430


“Юнит сайклер” ХХК-иас хэрэгжүүлсэн үе шатад гишүүнээр элссэн иргэд мэдүүлэг өгнө үү  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй