
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 18. Сугар гараг. Суулга одтой, Долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэрвээ та болж буй зүйлд анхаарлаа хандуулж чадвал сэтгэл ханамжийг мэдрэх болно. Та хүүхдийнхээ сайн сайхан байдалд нь санаа зовж эхлэх бөгөөд энэ үед та тэдэнд өгсөн хайр дээрээ төвлөрч, тэд нарт шударга хандаж чадвал бүх юм сайхан болох болно. Анхааралтай сонсож мөн аль болох чөлөөтэй сэтгэх нь ямар ч нөхцөлд амжилтын гол үндэс болдог. Магадгүй тэр нь таны итгэл үнэмшилтэй холбоотой байж магадгүй л юм. Өнөө орой танд романтик зүйл тохиолдох болно
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өглөө сэтгэл санаа тогтворгүй байж магадгүй. Хэдхэн хором чимээгүй суух цаг гарвал хэрэгтэй байгаа юмаа тунгаан бод. Дурсамжтай мөчүүдээ эргэн харвал дотоод сэтгэлтэйгээ ярьж чадах бөгөөд авах хариулт тань гайхшруулж мэднэ. Зөн билэг өндөр байх ба өдөр өнгөрөх тусам азын тэнгэр ивээх болно. Нүд чихээ сонор сэргэг байлгавал дараа өөрт тань асар их ашигтай байна
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр та гэнэтийн зүйл болоход бэлтгэлтэй байгаарай. Ялангуяа өөрийнхөө сэтгэл зүйтэй холбоотой хэрэггүй шийдвэр гаргах бөгөөд энэ үед ямар нэгэн шийдэмгий үйлдэл хийх гэсний хэрэггүй. Та хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдөлгөх урам зориг өгсөн хүмүүстэй харилцмаар санагдана. Энгийн үед харилцдаг хүмүүсээсээ шал өөр хүмүүст татагдах болно. Танд хамтрагч тань ядаргаатай санагдан улмаар тэмцэл бий болох бөгөөд энэ нь харилцаанд тань шуурга дэгдээх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр олон хүмүүс гэр бүл, орон гэртээ онцгой татагдана. Тэд өөрийн үнэт зүйлсээ ухамсарлана. Дотны хүмүүсийнхээ хувь заяанд онцгой нухацтай ханд. Гэрийнхэнтэйгээ дотно харилцаж, халамж тавьж, материаллаг тусламж үзүүл. Гэсэн ч таны санхүүгийн байдал үйл ажиллагааны төрлөөс үл хамааран амжилттай байх болно. Амин хувиа боддог зарим хүмүүс их хохирол амсана.
АРСЛАН (7/23-8/22)
Түгшүүртэй байдал үргэлжлэх хандлагатай байна. Сэтгэл зовоосон асуудлууд үргэлжлэхэд та тэнцвэрт байдлыг батлан харуулах болно. Сэтгэл түгшсэн байдал, бухимдал бий болсноос хөөр баяр, зугаа цэнгэлийг хайх болно. Зарим үед алс холоос боломж, аз завшааныг хайх нь чухал. Өнөөдөр та дээд албан тушаалын даргадаа өөрийн мэдлэг боловсрол, ур чадвар сайтай гэдгээ харуулах болно. Та ямар нэгэн зүйлийг удирдах, санаачлага гаргахаас айх хэрэггүй.
ОХИН (8/23-9/22)
Эргэн тойронд байгаа боломжийг эрж хай. Гоёмсог эд зүйлс, байгалийн цэвэр хоол хүнс худалдаж ав. Ганц бие хүмүүс гайхалтай хүнтэй танилцаж, романтик харилцаа тогтооно. Найз нөхөд дээрээ очиж тэднийг баяр хөөртэй болго. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ спорт болон олон нийтийн арга хэмжээнд оролцох болно. Ирэх амралтын өдрүүдээр гэр бүлээрээ сайхан амарч чадах аялал төлөвлө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр ямар ч зүйл хийх бай заавал урьдчилан бодож үзэж байгаад хийгээрэй. Та олон хүнд туслахыг хүссэн ч хийх ажил тун их байх вий. Таныг хүссэн хүсээгүй танилын хүрээ тань ихээр тэлэх бололтой. Шинэ танилууд тантай ойр хэн нэгэнтэй үүсгэсэн асуудал, маргаандаа татан оролцуулах гэж оролдож мэдэх юм. Тэдний хүссэн үед нь очиж туслаад байх цаг зав танд байхгүй гэдгийг ойлгуул.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр аливаа ажлыг удирдан ажиллахад их таатай өдөр байх болно. Та юу хэрэгтэй байгааг мэдэрч, хамтран ажиллагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно. Та ганц бие ч бай хосоороо ч бай хамаагүй сэтгэл хөдөлгөм романтик учралтай учрах болно. Та өөрөөсөө залуу, эсвэл ахимаг настай хүнд дурлавал гайхах хэрэггүй
НУМ (11/22-12/21)
Үүрэг хариуцлагын талаарх асуудлууд гарч ирнэ. Хэвшмэл үүрэг хариуцлага таниас тууштай хичээл зүтгэл гаргахыг шаардах болно. Аливаа зүйлсийг сөргөөр үзэх үзэл тань таны амжилтанд саад болж болзошгүй. Таны ажил мэргэжлийн хүрээ тэлж, боломжууд ихэснэ. Гэхдээ бүх зүйлс саадгүй болно гэж найдах хэрэггүй. Тодорхой хүмүүс таны чадварыг шалгахыг хүснэ. Энэ нь танд яаж тэнцвэртэй байх вэ, өөрийн байгаа байдлаа яаж хэвээр нь хадгалах вэ гэсэн асуудал болно.
МАТАР (12/22-1/19)
Хүмүүсийн шүүмжлэлийг авснаар та өөрийн тухай олон зүйлийг мэдэж авах болно. Хэн нэгний хэлсэн үг таныг удаан хугацаанд зовоож байсан асуудлаа шийдэхэд тусална. Энэ өдөр сурч мэдэх, судалгаа хийхэд их тохиромжтой өдөр. Хэрвээ та оюутан бол сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамтарч судалгаа хийвэл их зүйл сурч авах болно. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонссоноор өөрийн судалж буй сэдвийн талаар илүү их мэдлэгтэй болох болно.
ХУМХ (1/20-2/18)
Ирсэн тооцооны хуудаснуудаа нягталж үз. Энэ өдрийн хэмнэл шаргуу ажиллах. Хий хоосон мөрөөдөх мөрөөдөл таныг сарниулж мэднэ. Та зүгээр суугаад яриад байвал өөрийн байдлаа өөрчилж урагшилж чадахгүй. Хэрвээ та нөхцөл байдлыг хэтрүүлж үймээн самуун дэгдээх юм бол тийм ч сайхан байхгүй. Мөн таныг ажлын газраар нэг онигоо болгож мэдэх цуу яриа тараах магадлалтай хүмүүсээс хол яв.
ЗАГАС (2/19-3/20)
Донсолгоотой цаг ирж байгааг одод хэлж байна. Та хэдийгээр төрөлхийн сайн хүн ч энэ өдөр аливаа зүйлсийн дүнсгэр баргар харанхуй талыг нь харахгүй байх тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Сонор сэрэмжтэй болгоомжтой байхгүй ухаангүй загнах юм бол гарз хохирол гарч ирэх болно. Хайр дурлал тань үнэхээр идэвхитэй байж зарим хүмүүс зүрх догдлуулах онцгой санал хүлээн авна. Бодож байсан зорилгодоо хүрч магадгүй. Шинэ хайр хайж байгаа бол хүссэн зүйлээ олох болно.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.