Шууд Chart

Gavana: Онгод тэнгэрээ аваад зургаан жил болж байна ...

2013-12-27 10:30:04

 Монголын анхны репперүүдийн нэг   Gavana буюу Бадамгаравын Нармандахтай ярилцлаа.

 
-Сонин юу байна, Гавана. Шинэ цомог гаргасан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-Өмнө нь би “Хоёр хүү” хамтлагт буюу найз Хишгээтэйгээ хамтран уран бүтээл хийж байсан. Харин энэ удаа бие даасан анхны цомгоо гаргалаа.  Цомог маань 15 дуутай,  нэр нь “Gаlaxy”.  Дуучин Б.Эгшиглэн, “Хишигтэн” хамтлагтай хамтран ажилласан.  Мөн “Хоёр хүү” хамтлагийнхаа “Зун цаг”,  “Шилдэг найз” зэрэг дууг сэргээж дууллаа. 
 
- “Galaxy”  нэрийн учир?
 
-Нэгд хүмүүс ихэнхдээ гар утаснаасаа мэдээлэл авах болсон. Нөгөө талаар миний дуунууд олон өнгө аястай болохоор ингэж нэрлэсэн.
 
-“Хоёр хүү” манай анхны хүчтэй хамтлагуудын нэг. Харин хувийн уран бүтээлийн тухайд?
 
- 1998 онд 10 дугаар ангиа төгсөөд  “Хоёр хүү хамтлагийг байгуулсан. 100 гаруй дуутай. Харин энэ цомгийг бие дааж  үг, ая хөгжмийн дуугаралтыг бүгдийг өөрөө хийсэн. “Хэрээ хөгжим”  хип хоп студид бэлтгэж урд хэвлүүлсэн. Он гаргаад тоглолтоо хийх бодол бий.  Энэ сарын 28-нд blue skay tower-ын “Vegas” nigt club – т 11:00 цагаас  цомгийн баяраа хийнэ.  Тэнд “Acetop”, “Dijital”,  дуучин Эгшиглэн, Маралжингоо, шинэ залуу хамтлагууд ирнэ.  Цомог маань шинэ жилийн баяр дээр баяр нэмж сонсогчдын гар дээр очих юм.  Цомгийнхоо хэд хэдэн дуунд клип хийхээр төлөвлөсөн. “Sexy boy”  дууны клип бэлэн болж байгаа.
 
-Цомгийн баяр хэн бүхэнд нээлттэй юу?
 
-Тиймээ. Цомгийг бэлгэнд авч, бүжиглэж нэг өдрийг хамт өнгөрөөнө. Мөн шинэ жилийн бяцхан бэлэгтэй.  Тасалбарын үнийн хувьд 25000 төгрөг. Тэр газрын  түрээсний үнэ нь тийм юм л даа. Цомгийг зарах бус, бэлэг болгон өгч байгаа юм. Яагаад гэвэл найзууд маань дуулж, уран бүтээлээ өргөж, бэлэг барина.  Он гараад зарагдаж эхэлнэ.
 
-“Хоёр хүү” хамтлагийн нэг гишүүн хаана явна вэ?
-Нэгдэж уран бүтээлд орох бодолгүй байна. Манай гишүүн өөрийн гэсэн бизнес эрхэлж,  уран бүтээл хийх боломжгүй байгаа.
 
-Гэр бүлээ танилцуулаач?
 
-Гурван настай охин, эхнэрийнхээ хамт амьдардаг.
 
 -Хип хоп урсгалын онцлогоос нь болоод ч тэрүү репперүүдийг талаар саар мэдээлэл элбэг. Энэ талаар?
 
-Хип хоп уран бүтээлчдийн муу мэдээллийг нь олж тавьдаг. Яагаад, би гайхдаг юм.  Монголд олон сайхан дуу гаргаж залуусыг байлдан дагуулж байгааг нь  бодолцох хэрэгтэй. “Хоёр хүү” хамтлагийн дуучин Gavana хотоо цэвэрхэн байлгая гээд “Дижитал” хамтлагтай  хамтран дуу гаргасан талаар хотын дарга ярилцлага өгч болно.
 
Хип хоп дуун дээр  нийгмийн өнгө аяс явж л байдаг үнэнийг өгүүлдгээрээ залуусыг байлдан дагуулж чаддаг.  Би амьдралынхаа хором бүр уран бүтээлээ бодож явдаг хүмүүсийн нэг нь. Бусад маань ч адилхан. Нөгөө талаас бидний үзэл бодол дуугаараа илэрч илэрхийлэгддэг нь таалагддаггүй байж болно. Монголд хип хоп урсгал үүсээд 16 жил болчихлоо шүү дээ. Өмссөн зүүсэн хувцаснаасаа авхуулаад их л брэндлэг хүмүүс л дээ. Тийм болохоор биднийг навсайсан гэж хэлдэг байсан бол арай өөрөөр хардаг болсон болов уу.
 
-Таныг онгод тэнгэрээ хүлээн авч бөө болсон гэдэг ?
 
-Онгод тэнгэрээ аваад зургаан жил болж байна. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн асуудал. Онгодынхоо үгийг дуундаа оруулдаг. Би Хан хөхийн хүн, зундаа л нэг дуудна. Энэ жил явж амжсангүй. Тэнд хоёр могой мод болж ургасан домогт газар бий.  Энд миний онгод тэнгэрийн мод байдаг. Хоёр удаа очиж бөөлж үзсэн. Миний охиныг төрөх өдөр, нэрийг нь миний онгод тэнгэр хэлсэн. Би Есөн-Эрдэнэ охиноо  их учиртай хүүхэд болов уу гэж боддог.
 
-Хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна вэ?
 
-Охиноо таван настай болохоор  нэг юм бодно доо. Дүүгээ аваад явчихдаг болохоор нь гэсэн үг. Миний ээж аав ахыг дөрвөн нас хүрэхээр нь намайг гаргасан гэсэн. Тэгээд ах маань намайг сайн хардаг байж. Ер нь асрагч хөлсөлж байснаас том нь багыгаа харж өсвөл зүгээр гэж боддог.
 
-Хип хоп дуучид бие биенээ өдсөн, дайрсан үгтэй дуунууд хийдэг. Энэ байх ёстой зүйл үү ? 
 
-Миний хувьд тийм уран бүтээл байхгүй. Хэл амнаас хол явдаг юм болов уу. Бодит амьдрал дээр хоорондоо харгалдаад байдаггүй л юм. Тухайн үед бид “Байлдан дагуулалт” гэж бүлэг байхдаа дуугаараа хоорондоо өрсөлдөж сайн дуу гаргахын төлөө өрсөлддөг байсан
 
-Та зохиолын дуу сонсдог уу?
 
-Сонсоно, сонсоно. Зөндөө олон гоё дуу байна ш тээ.  
 
-Жишээ нь?
 
-Би караокед ороод Мөнхбатын “Манай адуу”  дууг гайгүй аваад л хаячихдаг. Мөн “Тэмээн сүргийн говь”-ийг дуулна.
 
-Хип хоп дуу дуулахад нас гэж байдаг уу?
 
-Нас гэж байхгүй шүү. Гадаадууд өвөө болчихоод л дуулаад л байна шүү дээ. Манай монголд бас гялгар хүмүүс байна.
 
-Реппер Gee таньд хэр санагддаг вэ?
 
-Gee нээх гялгар биш, бас  халтар ч биш.
 
-Бүдүүлэг юм шиг санагддаг уу?
 
-Үгүй үгүй. Уулзахаараа тэгж санагддаггүй, дууных нь гаргалгаа л тийм байхгүй юу.
 
-Чи эх оронч хүн мөн үү?
 
-Мөн байлгүй яахав. Би хийсэн уран бүтээлээрээ нотолж болох юм. Жишээлбэл “Миний хотоо цэвэрхэн байлгацаая” гээд дуу байна. Хогны машин хотоор явахад ямар ядаргаатай байдаг юм бэ гэдэг байсан бол хүмүүс одоо ямар гоё дуу вэ гэх болсон.  
 
-Монгол дээл өмсдөг үү?
 
-Зун болохоор гэр бариад заримдаа хөдөө гардаг. Хонинд  бол явдаггүй, адуунд явах их гоё юм билээ. Гэхдээ эрт босч чаддаггүй л дээ.   миний онгод тэнгэр хэлсэн л дээ. бас л их учиртай хүүхэд олов уу гэж боддог.
 
-Найз охид олон бий юу?
 
- Байлгүй яахав. Телевизийн олон охид байна. Facebook-ын найз  охид байна.  Үүнийг буруугаар ойлгож болохгүй л дээ.
 
-Хувийн бизнес эрхэлдэг үү?
 
-Байхгүй ээ. Ихэнх цаг  дуун дээрээ ажиллах, шүлгээ бичихэд зориулагдаж зав муутай байна.
 
-Залуу халаа болсон дүү нар чинь дууны үг, ая бичүүлье гэж ирж байна уу?
 
-Ганц нэг хөгжим дээр ажиллаж үзсэн.
 
-Та нарт шинэ жилийн захиалга хир ирдэг вэ?
 
-Намайг энэ тэнд их дуулуулдаг. Хүмүүсийн баяр дээр баяр нэмж дуулах сайхан л даа. Шинэ цомог гарсантай холбогдуулан байгууллагууд дуудаж, урьж байна. Буяны байгууллага дээр ч очиж дуулж байна.
 
-Үнэ ханшны хувьд?
 
-Янз янз. Таньдаг найз нөхөд зуун цаас өгье л гэнэ. Бинзений мөнгөнд нэмэртэй гээд л явна ш тээ.  Цаг зав болж  байвал мөнгө төгрөг гэхээсээ илүү шинэ уран бүтээлээ хүмүүст хүргэх юмсан гэж боддог.  
 
-Урлагийн хүний хэрэглээ өндөр. Орлого зарлагаа яаж зохицуулж байна вэ?
 
-Хамтарч ажилладаг өөрсдийн байгуулсан “Хэрээ” дуу бичлэгийн студи байна. Мөн шинэ хамтарч  студитэй хамтран ажиллаж байна. Дөрвөн сайхан залуу бий.  Баян айлын хүүхэд биш, нэг дуу бичүүлэхэд л хүндрэл гарна. Тэгэхээр өөрсдөө юмаа хийж чаддаг, мэддэг байх нь чухал юм. Залуу хүмүүстэй хамтарч ажиллахад их урамтай. Мөнгө бариад гүйхээсээ илүү, өөрсдөө юм сураад авна.
 
-Хип хоп холбоотой хамтран ажилладаг уу?
 
-“Хоёр хүү” хамтлаг хамтарч ажилладаг байсан. Одоо холбоонд хамрагдахаа больсон.
 
 -Таны одоо хөндөхийг хүсч буй сэдэв?
 
-Ногоон байгалийн тухай л дуу хиймээр санагдаад байгаа юм. Модоо тайрахгүй, байгалиа хамгаалаасай гээд л .
 
-Өөрөө  ямар мэргэжилтэй вэ?
 
-Би үйлдвэр харилцааны менежерэээр “Идэр” дээр сургуулийг төгссөн. Борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Цаг зав гарахгүй уран бүтээлээсээ хөндийрөх үе байсан. Миний мэргэжил урлагтай холбоотой. Урлаг гэдэг асар их менежмент шүү дээ. Мэдээж хүнд хүрэхээр дуу хийх ёстой, энэ чинь миний амьдрал. Амьдрал бол тэр чигээрээ төлөвлөгөө байдаг юм болов уу гэж боддог.
 
-Архи, тамхи, зодоон цохионоос хол амьдардаг уу?
 
-Хааяа уудаг.  Тамхи бол татахгүй ээ. Нээх их зодоонч бишээ.
 
-Болж л өгвөл зугатаачихдаг боловсон эрчүүдийн нэг үү?
 
-Зугтаж бас болдоггүй юмаа. Буруугаар ойлгочихно.
 
-Амжилт хүсье. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Gavana: Онгод тэнгэрээ аваад зургаан жил болж байна ...  
Үзсэн: 4292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй