Шууд Chart

Аи-92 автобензин 59 хоногийн нөөцтэй байна

2013-12-27 10:56:20

 Улсын хэмжээнд газрын тосны 42 хоногийн нөөцтэй байгаа бол А-80 автобензин 53, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 40, ТС-1 18 хоногийн нөөцтэй байгаа аж.

Манай улсад олборлож байгаа газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан шатахуун импортлох хэлэлцээр хийж Шунхлай, МТ, НИК зэрэг компаниудтай урт хугацааны гэрээ байгуулснаар Монгол-93 шатахуун нийлүүлэгдэж байгаа.
 
Одоогийн байдлаар 60 мянган тонн “монгол-93” шатахууныг урд хөршөөс импортлоод байна. Цаашдаа хилийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлбэл, сардаа 30-40 мянган тонныг импортлох бололцоотой гэж салбарын яамныхан мэдэгдэж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Аи-92 автобензин 59 хоногийн нөөцтэй байна  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй