![](/uploads/201312/news/thumb/2f99206f66f5a23474840926646ab4a9_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.3 хувиар өсчээ. Тухайлбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 6.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувь, 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар өссөн байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Мөн элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ.
Гол нэрийн барааны үнэ 2.3 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.