Шууд Chart

Үхрийн цул мах 4.2 хувиар өсчээ

2013-12-27 14:11:21

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр  хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас  8.4 хувь, үхрийн ястай мах 1.7 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, адууны мах 11.3 хувь, ямааны мах 7.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 6.7 хувь, үхрийн ястай мах 0.8 хувь, үхрийн цул мах 4.2 хувь, адууны мах 7.4 хувь, ямааны мах 4.9 хувиар өсчээ.

Энэ 25-ны өдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7255 төгрөг, хонины цул мах 6750 төгрөг, үхрийн /ястай/ мах 7845 төгрөг, үхрийн цул мах 9340 төгрөг, адууны мах 6400 төгрөг, ямааны мах 5375 төгрөгийн үнэтэй байсан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үхрийн цул мах 4.2 хувиар өсчээ  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй