Шууд Chart

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 2013 онд орлогоороо тэргүүллээ

2013-12-27 14:18:55

ШӨХТГ-аас  2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч, тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болгоод байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор 731 сая төгрөгийн орлогоор “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино шалгарсан бол  503 сая төгрөгийн орлогоор “Микроны босс” удаалан 434 сая төгрөгийн орлогоор “Тагнуулч аав”,  328 сая төгрөг олсон “Ларьдма”,  256 сая төгрөгийн орлогоор “Ганц бие бүсгүйчүүд” орсон эхний тавд жагсчээ. Харин “Улаан дөрвөлжин”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Ану хатан” кинонууд энэ онд нээлтээ хийн үзэгчдэд хүрсэн ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргаж буй ашиг орлогын жагсаалт гарахаас өмнө гарч байсан учир ашиг орлого тооцох боломж байгаагүй байгааг дуулгасан юм.

Мөн дээрх кинонуудын зарим нь зөвхөн “Тэнгис”, “Өргөө” кино театруудаар гарч байсан учраас гаралтын хугацаа ч мөн харилцан адилгүй байсан гэдгийг онцолсон юм.


Mollywood Box Office
 
1 “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 731,045,000
2 “Микроны босс” 503,067,873
3 “Тагнуулч аав” 434,133,000
4 “Ларьдма” 328,160,367
5 “Ганц бие бүсгүйчүүд” 256,794,247
6 “Зүүдэнд ч оромгүй явдал” 234,339,332
7 “Facebook од” 126,861,407
8 “Голланд сарнай” 65,330587
9 “Хөлтрөг” 60,664,847
10 “Шарталт” 56,687,428
11 “Үхлийн симфони” 49,562,224
12 “Хайрын бэлэг” 45,984,137
13 “Дурлалын гэмт хэрэг” 40,152,971
14 “Муушгийг таван гар тоглох албагүй” 38,508,000
15 “Шөнө дундын яриа” 37,438,696
16 “Кино шиг амьдрал” 27,159,908
17 “Эрэмдэг” 17,862,976
18 “Сайн муу хэрцгий” 14,812,661
19 “The Call” 11,195,000
20 “Шинэ жилийн адал явдал” 6,562,433
21 “Хориотой загвар” 2,403,826
22 “Ганц оноо” 1,242,167
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 2013 онд орлогоороо тэргүүллээ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй