Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2018-06-07 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 23. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Сансар  
                          Суудал:
Мод

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Жирийн байдгаасаа илүү их сэтгэлийн хөдөлгөөнтэй байх ба дуусгаагүй бизнесээ дуусгахыг хичээх явцдаа та яарч бас гонсгор байдалд орох болно. Тайвшрах хэрэгтэй. Сэтгэлд хүрэхгүй ажил болон олон олон алдаанууд эсвэл төсөл төлөвлөгөөгөө дахин хийхээс илүү та яарч сандарлаа гээд амжилтанд хүрэхгүй. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэсэн таны хүсэл тань таныг гэрийн тавилгуудаа өөрчлөх эсвэл байрандаа засвар хийхээр төлөвлөхөд хүргэнэ. Хүссэн зорилго тань амжилттай үр дүнд хүрэхэд их ойр байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өөрийн дотны харилцаанаасаа нөхөрлөлийг давуу талаа болгон ашигла. Бусадтай бодлоо хуваалцахаасаа битгий ай. Ялангуяа найзууд болон бизнесийн хамтрагчаасаа. Ажиглан хянах чадвар, уран яруу хэллэг тань гайхалтай байх ба таныг тойрон буй хүмүүс таны үзэл бодлыг сонсохдоо бэлэн байна. Үйл хөдлөл хийж, чухал хэрэгтэй гэсэн зүйлсээ дуусгахад яг тохирох цаг. Эцсийн мөчид та өнөөдөр оролцсон нийгмийн уулзалт улс төрийн зорилготой болохыг мэднэ. Өмнө нь гарч зогсоод, өөрийн дуу хоолойгоо тэдэнд хүргэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр тушаал заавар авахаас илүү өгөхдөө сайн байна. Ажил дээрээ анхаарлын төвд байхаас зайлсхий. Бие даасан удирдах чадвартай ч хамтран ажиллавал танд ашигтай байна. Ажил дээр болон нийгмийн хүрээлэл дотор бусадтай харилцахад асуудал гарч магадгүй. Бусдаас зөвлөгөө ав. Зорилготой бай. Зорилготой болсон бол нэг зүйлийг ямагт сана. Өөрийгөө зорилготойгоо хамт үлдээгээд саад болдог зүйлийг хаалганы цаана цоожил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны биеийн дархлаа суларч, сэтгэл санаа тавгүйтэн, хямарч, зугаа цэнгэлд татагдах бололтой. Албан ажил болон хувийн амьдралдаа алдаа эндэгдэл гаргахгүй байхыг анхаар. Амьдралын эрч хүч туйлын доогуур түвшинд байх тул түнш болон даргатайгаа харилцах харилцаанд хүндрэл учирч мэднэ. Ямар ч ажил танаас асар их хүч хөдөлмөр шаардах ч тодорхой үр дүн гарахгүй бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Дур булаам төрх байдал тань тодрох болно. Ганц бие бол хайр сэтгэлтэйгээ учрах сайхан үе тохиож буй тул боломжийг алдалгүй барьж ав. Ухаан бодлоо тайван байлгах нь чухал ач холбогдолтой байж мэднэ. Иймээс хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй. Харин бусдын тавьсан санаатай урхинд орохоос болгоомжил.


ОХИН (8/23-9/22)

Хэдийгээр өнөөдөр гунигтай уур амьсгалтай байх хэдий ч ихэнх охиныхон энэ зөөлхөн уйтгартай энергийг мэдрэхгүй. Нар таны ордонд гурван долоо хоногийн турш байснаар таны өөртөө итгэх байдал улам дээшилж, ихэнхи тань энэ жилийн хамгийн сайхан цаг гэдгийг мэдрэх болно. Хувийн амьдрал тань өмнөхөөсөө илүү завгүй байж, хэрэв ойр хавьд тань таны залуу жоохон хүүхдүүд байдаг бол сэтгэл зовоосон хэд хэдэн хэрэг гарах болно. Нарнаас танд бие бялдрын нэмэлт энергийн тусламж ирэх ба энэ нь танд гарч ирж буй хүнд нөхцөл байдал асуудлуудын учрыг олоход туслах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажлын хажуугаар гэр бүлдээ хүлээх хариуцлагаа сулруулахгүй байх нь нэлээд хүнд байх бололтой. Гэр бүлийн гишүүдээсээ уурласан үг гомдол сонсох магадлалтай. Хүн бүр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд хамтын амьдрал ямар ч асуудалгүй байна гэдэг боломжгүй. Таны ажилд олон боломжууд гарч ирснээр амрах цаг хугацаа улам багасах болно. Гэхдээ эцсийн эцэст гэр бүл, эрүүл мэндийн асуудлаа хэзээ ч орхиж болохгүйг анхаар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сүүлийн үеийн хичээл зүтгэлээ өвчин зовлонгүй байхын төлөө ашиглах хэрэгтэй ба өдөр тутмын нэг хэвийн ажил тань амжилтанд хүрэх цаг болсон. Шинэ өглөөг амин дэм нь таарсан өглөөний хоолоор эхэлж, чихрийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Өглөө болгон тогтсон нэг хэвийн сайхан дасгалыг хийж байвал эрүүл байж чадна. Дуусгаагүй ажлаа гүйцээх зоригтой болно. Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ дотносоход илүү амархан болж гэрийн тань аж төрөл бага багаар цэгцэрч эхэлнэ.


НУМ (11/22-12/21)

Таны хувийн санхүү, эд хөрөнгийн бүх талаараа хүчтэй байх өдөр. Энэ нь магадгүй санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах чадвараа харуулах хамгийн тохиромжтой үе чинь байж болох юм. Заримдаа өөрийн ижил дасал болсон орчноосоо хол байх нь таныг өөртөө байгаа зүйлээ үнэлж сурахад туслах болно. Зарим нэг нь гадаад руу аяллаар явахаар болж ойр дотно найзууд руугаа утсаар ярьж дуулгана.


МАТАР (12/22-1/19)

Ажил, амралтаа тэнцүүлэх нь одоогоор хэцүү санагдаж болно. Хүссэн хүсээгүй та шаргуу, хичээл зүтгэлтэй ажиллах хэрэгтэй. Таны ажил угаас ихээхэн цаг завыг тань авчихдаг бололтой. Харин өдөр тутмын төлөвлөгөөндөө амьдралынхаа хувийн ач холбогдлыг оруулбал маш сайн байна. Хүүхэд хичээлдээ муудаж, найз нөхөд ховордсон бол тэдэнд таны анхаарал халамж хэрэгтэйн илрэл юм. Харилцаанд хаалт хийж буй ханыг нурааж чадах хамтын төлөвлөгөөг боловсруулаарай.


ХУМХ (1/20-2/18)

Тантай ойр дотно байдаг хүмүүсийн хоорондох адармаатай зүйлүүд хяналтаас гарч болзошгүй. Маргаан гаргах гэж оролдсоны ч хэрэггүй. Энэ нь өнөөдрийн уур амьсгалд муугаар нөлөөлж ойр дотны хүмүүсийн чинь сэтгэлд сэв суулгана. Өнгөрсөнд болсон үйл явдлын үндэс нь энэ өдөр болсон үйл явдлыг буруугаар эргүүлж болзошгүй. Хувь хүний аюулгүй байдалд айдас төрж өөртөө итгэлтэй байдлыг дордуулна.


ЗАГАС (2/19-3/20)

Хэдийгээр дургүйцэл эгдүүцлийн далд хандлага байх ч өнөөдрийн оддын найдвар төрүүлсэн хэв маяг байна. Тайван бус байдал ноёрхож мэднэ. Ямар нэгэн юм сонгох сонголт хязгаарлагдаж эсвэл хэн нэгэн таныг хойш нь татсанаас болж та сэтгэлээр унаж мэдэх юм. Хэрвээ таны сэтгэлийн түгшүүр санаа зоволт ихэсвэл та өөрийн нөхцөл байдлаа ах дүү эсвэл найзууддаа хэлж болно. Бусадтай хуваалцаж сэтгэлээ уудалсны дараа таны эрүүл мэнд, сайн сайхан байдал тань дээшилнэ. Стресст орсон хүмүүс доторх зүйлсээ уудалж сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно   
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй