Шууд Chart

Дөрвөн ихэр байртай боллоо

2013-12-27 16:38:17

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулга, гэргий Э.Хандаа нарын залуухан гэр бүл өдгөө 4 ихэр хүүхдээ өлгийдөн аваад байгаа. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрсөн дөрвөн иргэнийг өнөөдөр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар нар  эргэж очлоо. 

Мөн эргэлтийн үеэр ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байр, мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олгож байгаа тухайгаа дуулган, байр авах батламжийг нь гардуулан өглөө.

Ихрүүдэд олон байгууллага, хувь хүний зүгээс чин сэтгэлийн бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд анх эх барьж авсан эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 18 насанд хүртэл нь өөрийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилэхээр болсон байна. Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.

Манай улсад дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн анхны тохиолдол бөгөөд хууль эрх зүйн хувьд урд өмнө нь гурван ихэр хүүхдийг улсаас харж хандах тухай зохицуулалт байдаг байсан одоо дөрвөн ихрийг асрах тухай ахин нэгэн журам батлагдан гарах шаардалагтай болж байгаа юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дөрвөн ихэр байртай боллоо  
Үзсэн: 3446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2013-12-28 20:10
нүдээ олсон шагнал байна насаараа төр ард түмэндээ зүтгэсэн жирийн нэг албан хаагчид энэ байр авч чадахгүй зөвхөн баяр еслолоор шалдалж барилдсан бөх цолтой юу ч бүтээдгүй нөхөд хэд хэдээр авдаг байрыг өгсөн нь маш сайн байна гэхээс өөр юу гэх билээ
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-12-28 11:46
2 duudee eruul enh ,az jargal, sain saihan bugdiig husen eruue.

Бидэнтэй нэгдээрэй