
Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д эхлэхэд долоо хоног үлдээд байна. Уг тэмцээнд шилдгийн шилдэг 32 багийн 736 тоглогч өрсөлдөх бөгөөд уншигч танаа эзэн орны багийн талаар товч мэдээллье.
Тус улсын баг “А” хэсэгт багтаж байгаа агаад олон улсад чансаагаараа 66-д эрэмбэлэгдэж байна.
Дасгалжуулагч Станислав Черчесов.
Эзэн орон гэдэг нэрийн дор тоглох ОХУ-ын баг ДАШТ-д оролцож байгаа багуудаас чансаагаараа нилээн доор бичигдэж буй. Мөн багийн бүрэлдэхүүн бэртлээс төдийлөн хол байж чадахгүй байгаа юм.
Тус багийн давуу тал гэвэл тоглолтын тодорхой төлөвлөгөөтэй бөгөөд хойноо гурван хамгаалагчтайгаас гадна тактик нарийн боловсруулсан байдаг.
Александр Кокорин нь бэртлийн улмаас оролцохгүй байх магадлалтай. Хэрвээ тэр оролцохгүй бол жигүүрийн тоглогчид хэтэрхий хөгшин, арын хамгаалагчид нь туршлагагүй аж.
Гол тоглогч нь Игор Акинфеев.
Багийн ахлагч тэрбээр өдгөө 32 настай бөгөөд дэлхийн тавцанд гарч тоглоод аль хэдийн 14 жил болжээ.
Энэ удаагийн тэмцээний үеэр тэрбээр 2014 онд Өмнөд Солонгосын эсрэг тоглолтонд Lee Keung Ho-ы цохьсон сулхан бөмбөгийг барьж авч байгаад хаалгандаа алдаж байсан хар дарсан зүүднээсээ салахаар хэмжээний сайн тоглолт гаргана гэж найдаж байна.
Акинфеев тогтвортой, өөртөө итгэлтэйгээс гадна ихэнх үед “ЦСКА Москва” клубийн тоглолтыг аварч гардаг.
Түүний Европын тавцанд үзүүлсэн амжилтууд муухан гэж үзэж байгаа бол, тэр гоол алдаагүй тоглолтын тоогоороо ОХУ-ын хаалгачийн түүхэнд байгаагүй амжилтыг эзэмшдэг. Акинфеев хөгжмийн урлагт нилээд сонирхолтой бөгөөд Оросын “Руки Вверх” гэсэн поп хамтлагтай хамтарч дуу гаргаж байжээ.
ОХУ-ын багийн арын хамгаалагчид нь туршлага муу | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.