Шууд Chart

Уяачид эмх цэгцтэй наадмыг хүсч байна

2018-06-08 09:11:09

Төв аймгийн Хүүхэд залуучуудын ордонд "Уяачдын бага хурал" боллоо. Уулзалтад 27 сумын 100 гаруй уяач оролцсон юм.

Тэд нэг дор цуглаж өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх талаар нухацтай хэлэлцэв. Мөн “Монгол уяач-3000” уяачдын улсын зөвөлгөөнийг аймаг бүрт зохион байгуулан ажиллахаар болсон талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн энэ удаагийн бага хурлаар, эрлийз Монгол адууг хэрхэн зааглаж уралдуулах,  хурдан морины уралдаанч хүүхдийн талаар, голчлон хөндөж ярилцлаа.

Уралдаанч хүүхдийн урамшуулалыг тухай бүрт нь олгож, аюулгүй байдлыг уяачдын зүгээс найдвартай хангадаг. Гэхдээ баяр наадмыг эмх замбараатай зохион байгуулж чадахгүйн  улмаас хүүхэд бэртэх эрсдэл үүсдэг гэдгийг уяачид тайлбарлалаа. Мөн морьдыг эрлийз, цэврээр нь ялгаж уралдуулахыг дэмжиж байна гэв.

Төв аймгийн хэмжээнд албан эх сурвалжийн мэдээллэснээр 3000 гаруй уяач байдаг аж.  Гэхдээ өнөөдөр 100 гаруй уяач цугласан нь бага тоо биш , харин ч баяр наадмыг эмх цэгцтэй зохион байгуулахад өөрсдийн санаа бодлоо тусгахааар бусад бүх уяачдаа төлөөлөн хүрэлцэн ирсэн гэдгээ хэлж байсан юм. 

Аймгуудыг баруун, зүүн, төв, хангай гэж бүсчлэн “Монгол уяач-3000” уяачдын улсын зөвөлгөөнийг аймаг бүрт зохион байгуулахдаа сум бүрээс 10-аас доошгүй уяач, уралдаанч хүүхэд, хурдан морины зүтгэлтэнг оролцуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Бага хурлаар тус зөвлөгөөнд оролцох 10 төлөөллийг сонгосон юм.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уяачид эмх цэгцтэй наадмыг хүсч байна   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй