Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ сюрприз

2013-12-29 21:05:39

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед өөрийн фэйсбүүк хуудсаараа гэнэтийн сюрприз барих болсон. Тэрээр өнөөдөр ч өөрийн хуудсаараа бас дахин нэгэн бэлэг барилаа. Ерөнхийлөгч маань ард түмэндээ албан бичгийн ширээний араас бус төгөлдөр хуур хөгжмийн араас мэндчилсэн нь олон олон хүмүүст таалагдаад байна. Монголын рок  поп урлагын од болсон уран бүтээлчидтэй хамтаар тэрээр "Аяны шувуу" хэмээх хэн бүхний мэдэх нэгэн сайхан дууг дуулсан бичлэгээ өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Мөн "Монголчууд бахархах түүхтэй. Сайхан наадамтай. Бид бөхөө барилдуулж, их түүхээрээ бахархаж шинэ оноо ингэж тэмдэглэж болох нь. Надтай бүтэн жил Facebook-ийн ертөнцөд нэг баг байсан Та бүхэнд их баярлалаа. Аз хийморь тань улам өөдрөг байхыг ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай. Та бүхэндээ бяцхан бэлэг баръя. Таалан соёрхоно уу." хэмээсэн байлаа.  Ямартаа ч улс орны маань ерөнхийлөгч чадварлаг улстөрч, сайн сэтгүүлч төдийгүй авъяаслаг хөгжимчин нэгэн ажээ.

Нийтэлсэн: Web admin

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ сюрприз  
Үзсэн: 3256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-12-30 19:55
Ерөнхийлөгчийг тоглож байхад дуучин Болд алдчихвий гэсэн шиг их санаа зовоод байгаа юм шиг харагдаад байлаа.Та нартаа шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсье.үнэхээр гайхалтай байна.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-12-30 19:48
wow Erunhiilugchuur baharhaj bna bayar hurgie
203.106.221.xxx [203.106.221.xxx] 2013-12-30 18:27
xaxa goy boljeeee
216.68.164.xxx [216.68.164.xxx] 2013-12-30 17:41
GAIHALTAI BAINA. TUGS TUGULDUR BAIHIIN JISHEE. ULGER DUURIAL BOLLOO.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-12-30 10:37
Үнэхээр гоё байлаа. Би Ерөнхийлөгчийгөө ийм мундаг авъяастай гэж бодсонгүй шүү. Сайхан ч дуулчихлаа.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2013-12-30 07:57
hehe... alaad hayachikh yum bna l doo.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-29 22:00
EZEN KHAAN MINI EE
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-29 22:00
EZEN KHAAN MINI EE
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-29 22:00
EZEN KHAAN MINI EE

Бидэнтэй нэгдээрэй