
“Атласын арслан”-гууд 20 жил эзгүй байсны эцэст дэлхийн тавцан дээр гарч ирлээ. Мороккогийг баг “B” хэсэгт багтсан бөгөөд олон улсад чансаагаараа 42-т бичигдэж байна.
Дасгалжуулагчаар Херви Ренард ажиллаж байгаа юм.
Давуу тал нь гэвэл тэд дасгалжуулагчдаа маш ихээр итгэн тоглодог ба тэдний багийн гол тоглогч болох Аяаксын Хаким Зиеэк нь Европийн хамгийн сайн тоглолт найруулагчдын нэг юм.
Сул тал нь Спайний хоёрдугаар тойргийн багт ганцхан удаа гараанд тоглосон хаалгач Мунир Моханд Мохамеди нь тэдний багийн гарааны хаалгач юм.
Од тоглогч нь Хаким Зиеэк. Өсвөр насандаа Голландын багт тоглодог байсан ба яваандаа эцэг эхийнхээ төрсөн нутаг болох Морокконы шигшээ багийг сонгожээ.
Тэрбээр есөн хүүхэдтэй айлд өссөн ба, долоон насандаа аавыгаа алдаснаар гэмт хэргийн ертөнцөд орох магадлал өндөртэй болж хоцорчээ.
Голландын Эредивизье лигт тоглож байсан Морокконы анхны тоглогч Азиз Доулфакараас урам зориг авсан нь түүнийг уур уцаартай энгийн нэгэн залуугаас Аяаксын улирлын шилдэг тоглогч болох замналд нь хөтлөхөд том тус нэмэр болжээ.
Тэрбээр хэлэхдээ “Хүүхэд насандаа “Атласын арслан”-гуудын тоглолтыг аавтайгаа байнга үздэг байсан бөгөөд, намайг ийм шийдвэр гаргахад маш том шалтгаан болсон” гэжээ.
“Атласын арслан”-гууд 20 жил эзгүй байсны эцэст дэлхийн тавцан дээр гарлаа | ||
Үзсэн: 1802 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.