Шууд Chart

Испанийн шигшээ багийг Оросууд уламжлалт талх, давсаар угтан авчээ

2018-06-11 10:22:52

Краснодарийн хязгаарын Кубань хотод хүрэлцэн ирсэн Испанийн шигшээ багийг Оросын уламжлалт талх, давсаар угтан авч, тамирчдад зориулж ардын дуу дуулжээ.

Испанийн шигшээ баг ОХУ-д өнгөрсөн пүрэв гарагт ирсэн бөгөөд ДАШТ-ын үеэр Краснодарт байрлах юм.

Хөгжөөн дэмжигчид Испанийн шигшээ багийг Краснодарын нисэх онгоцны буудалд угтсан бөгөөд тэдний дийлэнх нь хөл бөмбөгийн дугуйланд явдаг хүүхдүүд байжээ.

“Би спортын сонирхолтой. Би өөрөө хоккейн дасгалжуулагч. ДАШТ-ыг заавал үзнэ. Испанийн баг сайн тоглодог. Кубань хотод зочид ирэхэд бидний сэтгэл үргэлж хөдөлж байдаг. Энэ удаа Испанийн баг тамирчид хүрэлцэн ирж бидний сэтгэл хөдөлж байна” гэж нэгэн хөгжөөн дэмжигч “ТАСС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Испанийн шигшээ багийг Оросууд уламжлалт талх, давсаар угтан авчээ  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй