Шууд Chart

ОХУ өндөр түвшний авлигатай тэмцэх тусгай нэгж байгуулна

2018-06-12 10:22:16

ОХУ-ын Оренбург хотын Хууль тогтоох байгууллага Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг соёрхон батлах тухай Холбооны улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус Конвенцийн 36 дугаар зүйлийн дагуу авлигатай тэмцэх тусгай нэгж байгуулах саналаа Төрийн Думд хүргүүлсэн байна.

Оренбург хотын Хууль тогтоох байгууллагын орлогч дарга Максим Амелины хэлснээр Ерөнхийлөгчийн дэргэд сайд, амбан захирагч, тэдний орлогч болон бусад төрийн өндөр түвшний албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг тусгай байгуулага байгуулахыг санал болгосон гэжээ. Мөн уг чиг үүргийг одоо гүйцэтгэж буй байгууллага нь эрх мэдэлгүй, хараат байдалтай учраас өндөр түвшний албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна гэсэн байна.

Тэрбээр Сингапур улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоог дурдан, улсынхаа ерөнхий сайдын харьяа байгууллага бөгөөд тэдний албан хаагчид онцгой эрх мэдэлтэй байдаг гэж онцолжээ.

ОХУ Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг 2006 онд соёрхон баталсан байдаг. Гэвч Холбооны улсын хуульд Конвенцийн 36 дугаар зүйлийн талаар тодорхой зүйл зааж өгөөгүй юм байна.


ОХУ өндөр түвшний авлигатай тэмцэх тусгай нэгж байгуулна  
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй