Шууд Chart

Ираны баг өмнөхөөсөө сайжирсан

2018-06-12 17:31:35

Хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх Ираны баг “B” хэсэгт сугалагдсан бөгөөд олон улсын чансаанд 36-д бичигдэж байна.

Дасгалжуулагчаар Карлос Күэроз ажиллаж буй.

Уг багийн хувьд хоёр дахь дараалсан ДАШТ-д орж байгаа бөгөөд дасгалжуулагч нь “Тэд өмнөхөөсөө сайжирсан” гэж мэдэгджээ.

Давуу тал нь дөрвөн жилийн өмнө Бразилын нутагт тоглож байсан Ираны багаас энэ жил довтолгоо талын тоглогчид нь илт сайжирсан харагдаж байна. Тэдгээр тоглогчид нь Сардар Азмоун, Алиреза Жаханбакш, Карим Ансарифард болон Саман Годдос нар юм.

Сул тал нь гэвэл гол хамгаалагч нарын хувьд асуудал болоод байгаа нь Халал Хоссэйни багтаа багтаагүйгээс болоод Мортеза Поуралиганжи арын шугаманд ганцаардаж байна.

Од тоглогч Сардар Азмоун ОХУ-ын “Ростов” багт зээлээр очоод гялалзаж байсан ч өнгөрсөн зун өөрийн баг болох “Рубин Казанд”-аа ирснээс бэртэл гэмтлээс холдож чадахгүй нилээд хэцүү цагийг өнгөрүүлсэн.

23 настай ч гэсэн тэрбээр дасгалжуулагчийнхаа голлож үздэг довтлогч нь ба Ираны Мэсси гэж яригддаг.

Тэр ихэнх цагаа инстаграмд зориулж, маш завгүй байдаг ба өнгөрсөн хоёр сард өөрийн инстаграмдаа “Ливэрпүүл” клубийн Юргена Клоппатай авахуулсан зургаа нийтэлсэн нь нилээд шуугиан үүсгэсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Би ямар нэгэн том багт очоод сэлгээнд суухыг хүсэхгүй, өөрийгөө хөгжүүлж чадахаар тийм багт орж тогломоор байна. Ойрын ирээдүйд би Европын нэг том клубт орж тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны баг өмнөхөөсөө сайжирсан  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй