Шууд Chart

Эд хөрөнгийн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхлэнэ

2013-07-03 14:40:00

УБЕГ-аас энэ сарын 1-ээс эхлэн хувь хүний эд хөрөнгө барьцаанд байгаа, эсэх тухай лавлагааг цахим хэлбэрээр өгөх болсон талаараа өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэнтэй холбогдуулж энэхүү ажлыг зохион байгуулахаар болсон бөгөөд иргэд өмнө нь банкнаас үл хөдлөх хөрөнгийн зээл авахын тулд УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авч, барьцааны гэрээгээ өөрөө ирж бүртгүүлдэг байсныг ийн хөнгөвчилж байгаа юм байна.
 
Тус байгууллагаас иргэдэд нэлээдгүй цаг хугацаа, санхүүгийн чирэгдэл учруулдаг үйлчилгээнийхээ хэлбэрийг өөрчилснөөр бүртгэлийн лавлагаа, хуулга, эд хөрөнгө барьцаанд байгаа, эсэх тухай бичгийг УБЕГ-т очиж авах шаардлагагүй болсон ба тухай зээл авах банкнаасаа 800 төгрөг төлөөд гаргуулах боломжтой болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эд хөрөнгийн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхлэнэ  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй