Шууд Chart

Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-т шилжүүллээ

2013-12-30 10:05:42

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэргээр шалгагдаж байгаа 33 настай Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм.

Тэгвэл уг хэрэгтэй ерөнхий прокурор Д.Дорлигжав биечлэн танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх, холбогдох хүмүүсийг байлцуулан хэргийг олон талаас нь дахин шалгаж, бодит байдлыг тогтооход онцгой анхаарахыг үүрэгдлээ.
 
Тус хэргийг  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-т шилжүүллээ  
Үзсэн: 1923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй