
Хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн тоглолт маргааш болох бөгөөд ОХУ-Саудын Арабын шигшээ багын хооронд болно. Үүнийг Аргентины шүүгч Нестор Питана дэнслэхээр болжээ.
Түүнд Хуан Пабло Белатти, Эрнан Майдана болон Бразилын шүүгч Сандро Рикки нар туслах бол Бичлэг Ашиглах Шүүгчдээр Италийн Массимилано Иратти (VAR); Аргентины Мауро Вижлиано (AVAR 1); Чилийн Карлос Астроза (AVAR2) болон Италийн Даниели Орсато (AVAR3) нар ажиллана.
Нестор Питанагийн хувьд хоёр ДАШТ шүүсэн Аргентины хоёр дахь шүүгч болж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь 2014 оны ДАШТ, 2016 оны зуны олимпийн тоглолт, 2017 оны Тив хоорондын цомын тэмцээнд ажиллаж байсан туршлагaтай юм.
Естор Питана нээлтийн тоглолтыг шүүнэ | ||
Үзсэн: 2021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.