Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр спорт, урлаг, соёлын олон арга хэмжээ зохиогддог бөгөөд үүний нэг нь болох "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" хөлбөмбөгийн фестиваль Москва хотод явагдаж буй билээ.
Уг фестивальд ФИФА-гийн гишүүн 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дотор анх удаа "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивальд оролцож байгаа Монгол Улсыг төлөөлж залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Монгол эх орон, элгэн нутгаа дэлхийн олон орны үе тэнгийнхэн, зочдод танилцуулах эрхэм үүрэг хүлээн тун ч зав чөлөөгүй ажиллаж, шинэ найзуудынхаа тоог нэмсээр байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд энэ фестивальд оролцсоноор монгол хүүхдүүд маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцох хувь заяа тохиож байна.
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН
Москва хот
Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар "ФИФА-2018" ДАШТ-ний нээлтэд оролцоно | ||
Үзсэн: 1891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.