"Ювентус" Арсеналын хагас хамгаалагч Жак Вилшерыг эгнээндээ нэгтгэхийг хүсч байна. Жак болон Арсеналын хооронд үл ойлголцох болсон нь хэлэлцээр хийхэд Ювентусын хувьд таатай байдлыг үүсгэх болжээ.
Энэ зун Жак Вилшерын Арсеналтай байгуулсан гэрээ дуусч, дараа нь тэрбээр чөлөөт агент болно.
Арсенал түүнд шинэ гэрээ байгуулах санал тавьж долоо хоногт 120 мянган фунт стерлингийн цалинг амласан. Гэвч Жак үнийн дүн бага байна гэж үзэж хэлэлцээр сунжрах шатандаа ороод байна.
Дасгалжуулагч Унай Эмери багтаа хагас хамгаалагчийг байлгахыг хүсч байгаа ч Арсеналын удирдлагад энэ нь тийм ч сайхан санагдахгүй байгаа бололтой. Тиймээс тоглогч, баг хоёрын таагүй харилцааг ашиглах ганц баг нь Ювентус болов.
Тэд Жак Вилшерыг Туринд ирэхийг урьсан. Ливерпүүлээс чөлөөлөгдсөн Эмре Жан болон Жак Вилшер хоёрыг Ювентуст гайхалтай хоршиж тоглож чадна гэж Ювентус үзэж байна.
"Ювентус" Жак Вилшертэй гарын үсэг зурахыг хүсч байна | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.