Шууд Chart

Хөлбөмбөгийн фанатууд “MNB Evant hall”-д цуглалаа

2018-06-14 22:05:37

МҮОНРТ ОХУ-д яг одоо эхэлж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр найман хэсэгт хуваагдан тоглоно.

Тэмцээийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб, Египет, Уругвай гэсэн улстай нэг хэсэгт орсон юм. Хөлбөмбөг сонирхогчид ОХУ-ыг боломжийг ашиглах л үлдлээ гэж дүгнэсэн бол “B” хэсэгт Португал Испанийн багуудын учраа яах аргагүй сонирхолтой тоглолт болно хэмээн таамаглаж байна.

Уг түүхэн тоглолт ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс ирэх долдугаар сарын 15-ны хооронд болно. Эрхэм хөлбөмбөг сонирхогч та бүхэн эдгээр “гал гарсан” тоглолтыг МҮОНРТ-ийн дэргэдэх “Evant hall”-д өдөр бүр ийнхүү тухлан сууж, шилдэг багуудаа дэмжих боломжтой юм. 

 

 

Нийтэлсэн: MNB Sport

Хөлбөмбөгийн фанатууд “MNB Evant hall”-д цуглалаа   
Үзсэн: 1963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.123.xxx] 2018-06-21 14:18
sain damjuulj bga
Иргэн [103.229.123.xxx] 2018-06-15 11:49
Нээлтийг МNB муу узууллээ. Путины хэлсэн угийг дамжуулсангуй. Наана нь монгол тайлбарлагч нарыг л харуулаад бх юм. Тэднийг харах сонирхол огт алга. Тэгээд ч тэдний тайлбараас илуу мэдээлэл авч огт чадахгуй бна. Танай зохион байгуулсан нээлтийн ажиллагаа хуучинсаг, хэдэн дарга нарын сонирхолгуй яриагаар дуурсэн зориуд зохион байгуулсан хиймэл ажиллагаа байлаа

Бидэнтэй нэгдээрэй