Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.
Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.
Тэдэнд тавьсан асуултууд:
1. Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2. Аль улсын багийг дэмждэг вэ?
3. Таны дуртай хөлбөмбөгчин...
4. Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5. Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?
ДАШ-ЯМПИЛИЙН НАНЖИД
Спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн дасгалжуулагч
2012 оны Европын АШТ-ийг ТВ-9, 2013 оны “Холбоодын цом”, 2014 оны ДАШТ-ийг ETV телевизээр тайлбарласан туршлагатай.
1. - 1998 онд Францад болсон ДАШТ-ийг үзэж, “хаан” спортод татагдсан.
2. - Аргентины шигшээ багийг хөгжөөн дэмждэг. Энэ улсын нэр, өмсгөлийн өнгө нь их гоё. Агуу Диего Марадонагийн 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Английн хаалганд хийсэн гайхалтай гоолыг зурагтаар олон дахин давтан үзүүлдэг байсан нь ч нөлөөлсөн.
Басхүү 1998 оны ДАШТ-ий үеэр энэ улсын өөр нэг шилдэг тоглогч Габриэль Батистутагийн тоглолт маш их таалагдсан.
3. -Марадона, Батистута
4. - Энгийн үзэгчдийн төдийлөн анзаардаггүй тактикийн тухай дэлгэрэнгүй тайлбарлана. Хөлбөмбөгийн дасгалжуулагчаар 12 жил ажилласан, Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “С”, “В”, “А” ангиллын сургалтад хамрагдсан нь миний давуу тал.
5. - Герман, Бразил, Франц зэрэг хүчирхэг бүрэлдэхүүнтэй багууд байна. Гэхдээ миний дэмждэг улсын шигшээ баг түрүүлэх юм шиг мэдрэмж төрөөд байгаа.
Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ | ||
Үзсэн: 2267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.