Шууд Chart

Нэг ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг шийтгүүлнэ

2018-06-15 13:30:11

Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Орос, Саудын Арабын шигшээ багын хоорондын тоглолт эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд нар зэрэгцэн сууж ярилцаж байгааг телевизийн сувгууд харуулж байлаа. Тэр үеэр Путин Саудын Арабын багт амжилт хүсээгүй хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллэв.

Владимир Путин “Бид нэг нэгэндээ найрсаг ханддаг гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэхдээ намайг ойлгоорой, би танай багт амжилт хүсч чадахгүй нь. Хүчтэй баг нь л ялна” хэмээжээ.

Тоглолт 5:0 харьцаагаар Оросын ялалтаар өндөрлөж, улмаар Путин шигшээ багийнхандаа баяр хүргэсэн юм. Тэгвэл нэг ч оноо авч чадалгүй тоглолтыг дуусгасан Саудын Арабын хөлбөмбөгчид ялагдсныхаа төлөө шийтгүүлэхээр болсон гэнэ.

Энэ талаар Саудын Арабын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Адель Иззат мэдэгдснийг эх сурвалжууд дамжууллаа. Гэхдээ ямар шийтгэл байх нь одоогоор тодорхойгүй байна.  

 

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэг ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг шийтгүүлнэ  
Үзсэн: 2821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [66.181.191.xxx] 2018-06-17 06:51
hoyd hursh orosiin holboonii ulsiinhaa shigshee bagt amjilt husie ee!!!! GARAA SAYN BOL BARYA SAYN GHEDEG ERUELTEY SAYHAN UG BAYDAG YUM SHUU!!!
Зочин [124.158.104.xxx] 2018-06-15 17:51
Orosuud hesgeesee garnaa
Зочин [124.158.104.xxx] 2018-06-15 17:48
Orosuud sn bn lee
Зочин [88.234.254.xxx] 2018-06-15 16:28
Gaixaltai uxaantai mundag xvn shvv B Putn

Бидэнтэй нэгдээрэй