
Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн өчигдөр ОХУ-ын нийслэл Москвад эхэлсэн билээ. Тус улс уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа юм.
Энэхүү эрхийг ОХУ 2010 онд олж авсан гэнэ. Тэр үеэс хойш тэмцээний бэлтгэл ажил эрчимтэй өрнөж, шинэ цэнгэлдэх хүрээлэн, зам барих, зочид буудал, нисэх буудал, спортын бааз, хэвлэлийн төвүүдийг шинэчлэх зэргээр ДАШТ зохион байгуулах нийт зардал 500 сая ам.доллар болжээ.
Цомын төлөө дэлхийн хөлбөмбөгийн одууд тэмцэлдэх бөгөөд нийтдээ 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 64 тоглолт болох юм.
FIFA-ийн мэдээлснээр 2,5 сая тасалбар борлуулагдснаас 900 мянга орчмыг нь Оросууд худалдан авчээ. Тэдний араас Америкийн фанатууд жагссан байна. Тодруулбал Америкчууд 100 мянга орчим тасалбар худалдан авсан бол тасалбар худалдан авсан дүнгээр Бразильчууд гуравдугаарт жагсчээ.
Хөлбөмбөгийн ДАШТ зохиогдох нэг сарын хугацаанд ОХУ-д 1,5 сая гаруй жуулчин ирнэ гэж тооцоолсон байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-д 1,5 сая гаруй жуулчин ирнэ гэж тооцоолжээ | ||
Үзсэн: 2091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.