Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.
Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.
Тэдэнд тавьсан асуултууд:
1. Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2. Аль улсын багийг дэмждэг вэ?
3. Таны дуртай хөлбөмбөгчин...
4. Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5. Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?
ЭНХБОЛДБААТАРЫН АМАРСАЙХАН
- -Анх 1990 оны ДАШТ-ийг үзэж хөлбөмбөгт орсон. Түүнээс өмнө ах нарын яриаг их шимтэн сонсдог байлаа. Тэр ч бүү хэл Марадона гэдэг ганц л амны уншлагатай байсан. Тэр хүнийг 1990 оны ДАШТ-ээр анх харж билээ.
- -Голландын шигшээ багийг дэмждэг. Харамсалтай нь энэ жилийн тэмцээнд оролцохгүй.
- -Роберто Бажио. Харин энэ удаагийн ДАШТ-ээр Мессигээ л харна даа.
- -Костюм пиджак өмсдөг. /инээв. сурв/
- -Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх.
Э.Амарсайхан: Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх | ||
Үзсэн: 2589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.