Шууд Chart

Аргентинд онц байдал зарлажээ

2013-12-30 13:59:38

Сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн халуун жил болж буй Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод онцгой байдал зарлажээ.

Дараалан гарч буй цахилгааны саатал болон цэвэр ус тасарснаас хотын иргэд хүнд байдалд ороод байна.
 
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж буйгаар, энэ сарын 29-ны Буэнос-Айрес хотын захирагч Мнарусио Макри хэвлэлийн бага хурал хийж, хотод онц байдал зарласныг мэдэгдлээ.
 
Буэнос-Айрес хотод өдөртөө 40 хэмд хүрч халж байгаа ба эрчим хүчний хангамжийн дутагдалтай байдлаас үүдэн цахилгааны
саатал үе үе гарч, цэвэр усны хангамж байнга тасалдаж байна.
 
Хотын захирагч Макри олон нийтийн байгууллагуудын цахилгааны хэрэглээг багасгаж авто машинаар ундны ус тарааж, түргэн тусламжийн ажилтнуудыг бэлэн байдалд ажиллуулж байгаа юм.
 
Гэвч сүүлийн хоёр долоо хоногийн турш цахилгаан тасалдаж байгаад бухимдсан иргэд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн жагссанаар хотын замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.
 
Түүнчлэн өнгөрсөн 24-ний өдөр болсон нэгэн жагсаалын үеэр жагсагчид цагдаатай тулгарч улмаар нэг хүн нас баржээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Аргентинд онц байдал зарлажээ  
Үзсэн: 2814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй