Шууд Chart

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ

2018-06-16 13:14:13

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.

Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах  “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.

Тэдэнд тавьсан асуултууд:

1.    Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2.    Аль улсын багийг дэмждэг вэ?
3.    Таны дуртай хөлбөмбөгчин...
4.    Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5.    Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?

БАЯРЫН БИЛЭГТ

“Хот ба бүс нутаг төлөвлөлт” мэргэжилтэй.

Анхны тайлбараа МҮОНТ-ээр 2018 оны ДАШТ-ээр хийх гэж байгаадаа баяртай байгаа.

  1. -Миний аав хөлбөмбөг үзэх дуртай хүн л дээ. Аавтайгаа цуг хөлбөмбөгийн тэмцээн үздэг болсон маань энэ спортод дурлах нэг шалтгаан болсон гэж хэлж болно. Анхны үзсэн том тэмцээн бол 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа.
  2. Испанийн “Барселона” клубыг дэмждэг. Шигшээ багийн хувьд яг дэмждэг баг байхгүй. Гэхдээ энэ жил Аргентины шигшээ багийг түрүүлээсэй гэж хүсэж байна.
  3. -Анх Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдиньогийн тоглолтыг үзээд шүтсэн. Одоо тоглож байгаа хөлбөмбөгчдөөс Лео Мессиг шүтэн биширдэг. Энэ хоёрын маань нэг нь “Барселона”-д тоглож байсан, нөгөө нь одоо ч тоглож байна.     
  4. -Сэтгэл хөдлөл, эмоциороо ялгарахыг хичээнэ.

5. -Миний хувьд энэ дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ багийг түрүүлнэ гэж  таамаглаж байгаа. Яагаад гэвэл чадварлаг тоглогч олонтой. Бас багийн форм сайн. Хөлбөмбөгийн аналист мэргэжилтнүүд ч гэсэн Бразилийг онцолж байна.   

 

 

Нийтэлсэн: MNB Sport

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ   
Үзсэн: 2309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баярсайханыг соль [112.72.14.xxx] 2018-06-18 02:24
Баярсайханы тайлбар утга алгаа. Ямар ч мэдээлэл байхгуй тэгээд радиогийн сонсогч нарт зориулсан. Khul bumbugchidiigee tanihgui. Neg l ihk hudlaa sur sur yam yrikh yum. Uzekh сонирхол унтрааж байнаа.
Зочин [103.26.195.xxx] 2018-06-16 23:06
Балжинням Батзая хоёр жинхэнэ тайлбарлаж чаддаг хүмүүс .mnbs хүмүүс зүгээр хөлбөмбөг мэддэг хүмүүс
Зочин [150.129.141.xxx] 2018-06-16 17:00
Нарын л нэг болно
Зочин [150.129.141.xxx] 2018-06-16 16:59
Уураг тархи бол мэдээ мэдээлэл цуглуулдаг хогийн сав биш харин туунийг боловсруулах чадвартай эрхтэн юм. Тэгж чадах тархигуй бол Балжинням, Амгалан, Заяа ...... нар л нэг болно

Бидэнтэй нэгдээрэй