Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.
Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.
Тэдэнд тавьсан асуултууд:
1. Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2. Аль улсын багийг дэмждэг вэ?
3. Таны дуртай хөлбөмбөгчин...
4. Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5. Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?
БҮҮВЭЙБААТАРЫН ОЮУНСАЙТАР
Антропологич.
2014-2015 онд Royal Sports пэйж хуудасны админаар ажиллаж байгаад 2014 оны ДАШТ-ийг ETV, Mass TV-д тайлбарласан. 2014- 2017 онд Банк бус санхүүгийн байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээний тайлбарлагчаар ажилласан.
- 2002 онд 6 настайдаа анх UBS телевизээр хөлбөмбөгийн ДАШТ-ий тоймыг үзээд энэ спортод дурласан.
- Бразилийн багийн улаан фен.
- Дуртай хөлбөмбөгчин гэвэл Дидье Дрогба. Түүний тоглолт, үс, ер нь бүх юм нь этгээд дээ.
- Миний давуу тал гэвэл 1.Эмоцтой. 2. Тоглолтын тактикийн тайлбарыг арай өөр хийхийг эрмэлздэг. Ерөнхий тоглолтыг тайлбарлахаас илүү хувь тоглогчийн гаргаж байгаа үйлдэл бөмбөггүй гүйлт, гарны техник гэх мэт тоглолтын тактикт нөлөөлж байгаа зүйлүүдийг анзаарч хардаг. 3. Тоглолтоос гадна хөлбөмбөгтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүргэх дуртай. Жишээлбэл, тоглогчдын нас, үс, пүүз гээд сонин содон мэдээлэл их цуглуулдаг. МҮОНТ-д тайлбарлахаар шийдэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүд гэвэл: 1. Тайлбарлалтын баг нь илүү таалагдсан. 2. Орон нутгийн үзэгчдэд илүү хүрнэ гэдэг утгаараа МҮОНТ-ийг сонгосон.
- Энэ ДАШТ-д түрүүлэх хамгийн магадлалтай нь Германы баг гэж харж байна. Учир нь: 1. ФИФА-гийн зэрэглэлээр бүх улсын шигшээ багийг тэргүүлж байгаа. Энэ цаг үеийн хамгийн шилдэг баг. 2. Шигшээ багийн бүрэлдэхүүн залуу, гол тамирчид форм сайтай байгаа.
Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ | ||
Үзсэн: 5130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.