ДАШТ-ний "F" хэсгийн эхний тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагаас "Нижний Новгород" цэнгэлдэхэд Швед болон Өмнөд Солонгосын шигшээ багуудын хооронд болох гэж байна. Тоглолтыг Сальвадор улсын шүүгч Хоел Агүйлар шүүн явуулна.
Энэ хэсгийн нөгөө тоглолтод Мексикийн шигшээ баг хүчирхэг Германы шигшээ багийг хожиж шуугиан тарьсан учир өнөөдрийн тоглолтод ялалт авсан баг нь хэсгээс цааш шалгарах том боломж гарна.
• Шведийн шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийн эсрэг хийсэн өмнөх 4 тоглолтууддаа хожигдоогүй бөгөөд тэдний ДАШТ дэх анхны “тулаан”. (2 хожил, 2 энцээ)
• 1958 оны ДАШТ-нд дэд байрт орсноосоо хойш Шведийн баг ердөө ганц удаа хэсгээсээ шалгарч байсан нь 1994 оны ДАШТ юм. Тухайн тэмцээндээ хүрэл медаль авчээ.
• Шведийн шигшээ баг ДАШТ-ний хэсгийн шатны сүүлийн 9 тоглолтдоо хожигдоогүй. Гэхдээ тэд ДАШТ-ний сүүлийн 24 тоглолтынхоо 3-т нь л хаалгаа хуурай манажээ.
• Шведчүүд ДАШТ-ний сүүлийн 7 нээлтийн тоглолтондоо хожиж үзээгүй. (5 тэнцээ, 2 хожигдол) Хамгийн сүүлд 1958 оны тэмцээний нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ багийг хожиж байжээ (3-0)
• Харин эсрэгээрээ БНСУ-ын шигшээ баг сүүлийн 4 нээлтийн тоглолтонд 3 хожиж, 1 тэнцжээ.
• Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ний сүүлийн 9 тоглолтынхоо ердөө нэгт нь л хожсон ба 2010 оны тэмцээний нээлтийн тоглолтод Грекийн шигшээ багийг 2:0-ээр хожжээ. Энэ нь тэдний сүүлийн 12 тоглолтондоо хийсэн цорын ганц хаалгандаа гоол алдаагүй тоглолт юм.
• “Taegeuk”-ийн дайчид ДАШТ-нд оруулсан сүүлийн 8 гоолынхоо тавыг нь торгуулийн талбайн гаднаас оруулжээ. Мөн тэдний оруулсан сүүлийн 13 гоолын 12 нь тоглолтын хоёрдугаар үед орсон байна.
ДАШТ-ний "F" хэсгийн эхний тойргийн сүүлийн тоглолт Швед-БНСУ-ын хооронд болно | ||
Үзсэн: 1646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.