Шууд Chart

“Цасны мишээл” уран сайхны хөтөлбөрийг тухлан үзээрэй

2013-12-31 09:30:39

МҮОНТ-ийн уран бүтээлчид он солигдох торгон мөчид “Цасны мишээл” уран сайхны хөтөлбөрөөр бэлэг барина.

Уг хөтөлбөрийн зураг авалт гурван долоо хоног үргэлжилсэн бөгөөд МҮОНТ-ийн 120 гаруй уран бүтээлчдээс гадна “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид, Монголын хүүхдийн ордны сурагчид, МУГЖ Т.Ариунаа, "Харанга" хамтлаг зэрэг урлаг соёлын хүрээнийхэн оролцсон байна.  
 
 “Цасны мишээл” уран сайхны хөтөлбөрийн санаачлагчаар СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, зохиолчоор МҮОНТ-ийн редактор Ж.Оргил, ерөнхий найруулагчаар МҮОНТ-ийн найруулагч Т.Амармэнд, уран сайхны найруулагчаар Г.Энхтөр, ерөнхий продюсороор Д.Наранцэцэг, зургийн даргаар С.Булганзаяа, редактороор сэтгүүлч  Б.Бямбажав, ерөнхий зураачаар Б.Батмөнх, н.Чулуунбаатар нар ажиллажээ.
 
Тус уран сайхны хөтөлбөрийн нь соёл урлаг, танин мэдэхүй, залуус, хүүхэд зэрэг нийгмийн бүхий л хүрээг шинэ жилийн баярын торгон мөч, гайхамшигт адил явдал, санаанд оромгүй сонирхолтой агшнуудын өрнөлөөр чимэглэн,  үзэгч түмэндээ хүргэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
 
“Цасны мишээл” уран сайхны хөтөлбөр нь “Аз жаргалын мөнгөн жим”, “Гурван цагийн инээд”, “Залуусын хэмнэл”, “Хүслийн галт тэрэг”, “Молливудын өргөн чөлөө”, “Баярын цэнгүүн” гэсэн долоон бүрэн хэмжээний уран сайхны хөтөлбөрөөс бүрдэж байгаа аж.
 
Жавар тачигнасан жихүүн өвлийн цагаар “Цасны мишээл” уран сайхны хөтөлбөрийг амилуулахын тулд МҮОНТ-ийн уран бүтээлчид телевизийнхээ дэргэд цас мөсний хотхон, Холливуудын өргөн чөлөөг байгуулж, түүндээ "Холливууд"  нэр өгчээ. Өдөр шөнөгүй гадаа үргэлжилсэн зураг авалтын хугацаанд  хиймэл цас хүртэл оруулсан байна.
 
Эрхэм үзэгч, сонсогч, уншигч та бүхэн МҮОНТ-ийн программын дагуу өнөөдрийн 16:10 цагаас эхлэн тус зохиомжит нэвтрүүлгийг ээлж дараалан хүлээн авч үзэх боломжтойгоос гадна mnb.mn сайтаас үзэж амжаагүй нэвтрүүлгүүдээ нөхөн үзэх алтан боломжийг олгож байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Цасны мишээл” уран сайхны хөтөлбөрийг тухлан үзээрэй   
Үзсэн: 2549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-02 12:37
хөөөрхөн юмаа сэатгэл гаргаж хөгшин залуугүй оролцсон нь гоё харагдав инээд хөөр бэлэглэсэнд баярллаа
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-01-01 13:48
mnb. hamt olon chadvarlag haritsulashgui shildguud shu mjilt huse

Бидэнтэй нэгдээрэй