Шууд Chart

Сенегалийн баг ялалт байгууллаа

2018-06-20 12:11:18

Өчигдөр 23:00 цагаас явагдсан тоглолтод Сенегал-н шигшээ хэсгийнхээ тэргүүн баг Польш-г 2-1 харьцаатай хожин гэнэтийн бэлэг барилаа. Тоглолтын 37 дахь минутад Польшийн багийн Чонек Тиагу өөрийнхөө хаалганд гоол оруулснаар 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн Сенегал-н багийн Мбай Ньянг 60 дахь минутад тоглолтын тооны харьцааг 2-0 болгосноор Польшийн шигшээгийн хувьд байдал хүндхэн болж ирсэн юм.

Улмаар 86 дахь минутад Польшийн Кричовиак багийнхаа анхны бөгөөд цорын ганц гоолыг оруулсан ч үлдсэн хугацаанд гоол оруулж чадалгүй явсаар Сенегал-н баг эхний хожлоо авлаа. Польшийн багийн дасгалжуулагч хэлэхдээ, "Бид эхний тоглолтдоо хожигдсон ч дараагийн тоглолтдоо хожно гэдэгтээ итгэлтэй байна. Манай баг Колумбийн эсрэг тоглох эрч хүчээр дүүрэн байгаа" гэжээ.

Тоглолтын шилдэг тоглогчоор Мбай Ньянг тодорчээ.

Нийтэлсэн: MNB Sport

Сенегалийн баг ялалт байгууллаа  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй