Шууд Chart

Дөрвөн байршилд ёслолын буудлага хийнэ

2013-12-31 10:02:27

Жил бүр нийслэл хотын хэмжээнд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөө орой буюу он солигдох торгон мөчид төв талбай дээр “Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно.

Мөн дүүргүүдийн хүрээнд ёслолын буудлага хийхээр төлөвлөгдсөн байна. Тухайлбал, Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн дөрвөн байршилд ёслолын буудлага зохион байгуулах аж.
 
Ингээд дүүргүүдийн шинэ оноо угтах арга хэмжээний хуваарь, барйшлыг танилцуулж байна.

Багануур дүүрэг- 31/ХII-нд Төв талбай дээр
Багахангай дүүрэг-31/ХII-нд 1,2-р хорооны төв талбайд 22 цагт /2 хороо тус тусдаа/
Налайх дүүрэг -31/ХII-нд Соёлын ордоны өмнө талбайд 20-22 цагийн хооронд болно.
Хан-Уул дүүрэг- 30/ХII-нд Яармагийн 2-р буудал дээр "Яармаг худалдааны төв"-ийн өмнө талбайд 16- 20 цагийн хооронд болно. /мөсөн катог, 200 хүүхдийн тоглолт/
Сүхбаатар дүүрэг- Чингисийн талбайд
Чингэлтэй дүүрэг- Тусгаар тогтнолын талбайд 31//ХII-ны 19 цагаас
Сонгинохайрхан дүүрэг- 31/ХII-нд Соёмбо кино театрын өмнөх талбайд 15.00 цагт тус тус болно.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дөрвөн байршилд ёслолын буудлага хийнэ  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй