Шууд Chart

Өнөөдөр болох тоглолтын хуваарь

2018-06-20 13:16:01

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Өнөөдөр болох тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэе.

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2018.06.20-нд B хэсгийн 2, A хэсгийн 1 тоглолтууд тус тус болно. Үзэгч та бүхэн 20:00 цагаас B хэсгийн Португал-Морокко шигшээ, 02:00 цагаас Иран - Испани багуудын тоглолтыг Look TV-ээр хүлээн авч үзнэ үү.

Мөн 23:00 цагаас явагдах A хэсгийн Уругвай - Сауди Араб шигшээ багуудын тоглолтыг манай MNB Sport сувгаар болон www.mnb.mn вэбсайт-с шууд хүлээн авч үзэх боломжтой.

Эдгээр тоглолтыг MNB Sport суваг болон LookTV-ээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Та бүхэн Хөлбөмбөгийн ДАШТ-нийг МҮОНРТ-ийн "EVENT HALL"-д ирж үзэх боломжтой.

Нийтэлсэн: MNB Sport

Өнөөдөр болох тоглолтын хуваарь  
Үзсэн: 2758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй