Израйлийн эрх баригчид АНУ-ын Энхийн хэлэлцээрийн дагуу Палестины 26 хоригдлыг суллажээ. Засгийн газар тус шийдвэрийг өнгөрсөн Бямба гарагт гаргасан юм.
Шийдвэрийн гүйцэтгэл саатсан шалтгаан нь Палестинчуудаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эсэргүүцсэнтэй холбоотой аж.
Эдгээр хоригдол 1993 онд Ослогийн гэрээ байгуулахаас өмнө алан хядах ажиллагаа явуулсан ба тухайн үед 19-28 настай байжээ.
Одоогоор Израйльд хоригдож буй Палестинчуудаас энхийн гэрээний дагуу 104 хоригдол суллах ёстой юм.
Өнгөрсөн наймаас аравдугаар сард нийт 52 хүнийг чөлөөлсөн бөгөөд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас эдгээр хоригдлыг Үндэсний баатрууд хэмээн нэрлэж, хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.
Палестины 26 хоригдлыг суллалаа | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.