Шууд Chart

Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ

2013-12-31 10:56:57

Манай улс  1930-аад оны үеэс шинэ жил тэмдэглэж эхэлсэн гэдэг. Тодруулбал, 1930-аад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт  шинэ жил тэмдэглэсэн гэдэг бөгөөд гацуур мод засах хэвшилд  50-иад жилийн өмнөөс суралцаж эхэлсэн байна.

Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд хамаарах бөгөөд  Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны 12 дугаар сарын 31-нд  шинэ он гарган их найр хийж байсан аж.
 
Улмаар энэ найрандаа зориулан  Монголын анхны бялууг хийлгэж байсан гэх сонирхолтой баримт бий. Анхны бялууг хийхдээ зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу  урлан, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ  
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй