![](/uploads/201312/news/thumb/cb86bd26516327559ce05b6b7156bb47_x3.jpg)
Хууль сахиулахын их сургууль Монгол улсын анхны дөрвөн ихэр хүүхдийн аав М.Баттулга, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг нарт магистрантурт суралцах эрхийн бичгийг гардуулан өгчээ.
Тус сургуулийн зүгээс өнгөрсөн намар Бразиль улсын Рио-Де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд амжилттай оролцон тэргүүлсэн М.Уранцэцэгийн спортын амжилтыг үнэлэн, магистрантурт суралцах эрхийг нь өгч байгаа аж.
Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч М.Баттулгын хувьд дөрвөн ихэр хүүхдийн эцэг болсонтой нь холбогдуулан нийслэл хотод шилжин ажиллах болоод байгаа тул ийн мэргэжлээ дээшлүүлэх боломж олгохоор шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, М.Баттулгын гэр бүлд өнгрсөн долоо хоногт ЦЕГ-аас хоёр өрөө байрны батламж гардуулсан бөгөөд ЭХЭМҮТ-өөс ихрүүдийг 18 нас хүртэл үнэ төлбөргүй эмчилж байхаар болсон билээ.
Мөн “United Colors of Benetton Mongolia” -ийн хамт олноос дөрвөн ихэр хүүхдийг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслахаа мэдэгдэж батламж гардуулсны зэрэгцээ төр засгийн өндөр албан тушаалтнууд баяр хүргэн, гарын бэлэг илгээсээр байгаа аж.
Дөрвөн ихрийн аавд мэргэжил дээшлүүлэх боломж олголоо | ||
Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.