Шууд Chart

Хүүхдэд тавих хараа хяналт суларснаас 3 хүүхэд усанд живж амь насаа алджээ

2018-06-22 16:24:35

Хүүхдэд тавих хараа хяналт суларснаас 3 хүүхэд усанд живж амь насаа алджээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар Баян-Өлгий аймаг “Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд, Ховд аймгийн “Алтай сум“-ын Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийг харьяа аймгуудын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.

Хүүхдүүдийн амралт эхэлсэн хүүхдүүд сул чөлөө ихтэй байгаа учраас аливаа эрсдэлд өртөх магадлал ихэссэн. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам сайжруулах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Хүүхдэд тавих хараа хяналт суларснаас 3 хүүхэд усанд живж амь насаа алджээ  
Үзсэн: 2003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй