Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна

2018-06-23 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 10. Санчир гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. 

                          Барилдлага: Үл тохирох       
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй  
                          Суудал:
Мод

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бодол санаагаа ариусгахын тулд бясалгал хийж оюун санаагаа тайвшруулах зэрэгт маш таатай байх болно. Та маш их тэвчээр гаргасан учраас нэн таатай байдлыг олж авч чадна. Ажлын газарт эргэлзээтэй асуудал үүсэх бөгөөд өрсөлдөгч чинь таны хамгийн сайн хамтрагч болж магадгүй. Аяллын төлөвлөгөө нэлээд нааштай байх бөгөөд өөрийн мөнгө төгрөгийн асуудлаа зохицуул. Байгалийн сайханд цагийг ганцаар өнгөрөөснөөр та тайвшрах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Таны гадны нөлөөнөөс холхон амарч тайвшран, алдсан эрч хүчээ сэргээхийг илүүд үзэх өдөр байх болно. Өнөөдөр та бодсоноо ил хэлэхээс өөр аргагүйд хүрэх болно. Гэхдээ үүнийгээ эвтэйхнээр, дипломатч байдлаар хэлэх хэрэгтэй. Амтат гэдэг дүрслэл бол та өнөөгийнхөө хайр дурлалын амьдралыг харж байгаад хамгийн тохирсон зүйрлэл байх болно. Танд урд өмнө гаргасан хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсах боломж олдоно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны хүндэлж биширч явдаг хүн хачирхалтай зан гаргаж таны урмыг хугалах болно. Энэ зан төрөлх зан нь юм гэдэгтэй эвлэрч, өөртөө анхаарал хандуул. Урлагийн мэдрэмж их өндөр байх бөгөөд энэ нь таны үзэл бодолд нөлөө үзүүлэх болно. Та өнөөдөр гэртээ өнжиж ямар нэг хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг илүүд үзэх бололтой. Зарим нэг нь шинэ байшинд нүүхээр шийдэх бөгөөд байр үзэж өдрийг өнгөрөөх бололтой. Ингэх явцдаа та өөртөө болон гэр бүлийнхэндээ хамгийн сайн тохирох байр олж чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өглөөг яаж эхэлнэ таны өнөөдөр тийм л байх болно. Ямар нэг зүйлд санаа зовж байхын оронд хурдан шийдвэрлэхийг хичээ эсвэл зүгээр л орхи. Таны зан ааш ямар байхаас шалтгаалж ажлын бүтээмж чинь нэмэгдэх бөгөөд гэртээ байх нь хамгийн зөв сонголт юм. Төгсөгч нар шалгалт шүүлгэндээ бэлтгээд завгүй байх хэдий ч түр зуур амарч, бясалгал хийн толгой тархиа сэргээх хэрэгтэй. Хэдийгээр ажлын байр тань таны сэтгэлд нийцэхгүй байсан ч эерэг талаас нь хандаж чадвал бүх зүйл сайхан болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Гадуур гарах олон өөр хүмүүстэй уулзах хаа явсан газраа хөгжилдөх дуртай бол эрч хүчтэй өдөр. Хүмүүс өгөөмөр сайхан энэрэнгүй сэтгэлд тань үргэлж дулаацаж байдаг. Өгөөмөр сэтгэл тань зээл хэрэгтэй ах дүү найз нөхдөд туслах товчлуурыг дарах нь лавтай. Таны олон зүйлийн хүсэл амьдралын амтыг мэдрэхэд хүргэх ба та үүнийгээ хайх явцдаа нилээн уйтгартай болох ч зүгээр байж чадахгүй. Ирээдүйд яахаа сайн мэддэг ч гэсэн хааяа сэтгэл санааны зөвлөгөө авч байх хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр уулзсан хүмүүс болон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж судалгаа хийх нь таны ажилд тус болно. Та интернетээр хэсэх явцдаа гадаад руу боломжийн үнээр аялаж болох талаар олж мэдэх бөгөөд өмнө нь сонсож байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Олон нийтийн ажилд болон өөр газар оронд сайн дураар аялах боломж гарна. Таны болж авч чадах зүйл хязгааргүй бөгөөд таны амьдрал шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг мартах хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр өөрөө өөртөө цаг гарга. Хөгжилтэй зүйл хийхээр төлөвлөж өөрийн дотоод сэтгэлээ сонс. Хувийн төсөл төлөвлөгөө чинь бүтээлч байдлыг тань нэмэгдүүлж, урам оруулж өгөх болно. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнэтэй хүмүүсээ урьж үдэшлэг уулзалт зохион байгуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Асуудлын учрыг олохоор ямар ч арга хэрэглэсэн үр дүнтэй байж чадахгүй. Тухайн асуудалтай зууралдахаас илүүтэй өөр өдөр хүртэл хойш тавьж урсгалаараа явах нь таалагдана. Аливааг эсэргүүцэгч зантай хилэнцүүдийн хуулийн эсрэг шүүмжлэл нааштайгаар өндөрлөх боловч заримдаа хүлээцтэй байх нь дээр. Сэтгэл санаагаа илэрхийлэх оролдлогыг тань хэн ч анзаарахгүй байж магадгүй. Тунгаан бодоход бага ч гэсэн цаг зарцуул. Заримдаа бусдын бодол санаа зөвлөгөөнөөс илүү дотоод сэтгэлээ сонсох нь дээр байдаг.


НУМ (11/22-12/21)

Шаардлагагүй асуудлаас өөрийгөө хамгаалах болон ярихаасаа өмнө сайн бод. Хэрвээ таны ажиллаж буй төсөл дээр бэрхшээлүүд гарч эхэлбэл магадгүй та илүү сайн төлөвлөх хэрэгтэй болно. Тэвчээртэй байхад суралцсанаар хүчин чармайлтаа үр дүнд хүргэх боломжтой. Өөртөө хангалттай амралтыг өг. Илүү амралттай байснаар сүүлчийн мөчид толгойгоо гашилган суух хэрэг гарахгүй. Энэ нь танд ашигтай.


МАТАР (12/22-1/19)

Сөрөг үзэл бодолтой хүмүүсийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Учир нь тэд танд атаархаж байж болох юм. Зорилгоо өмнөө тавиад бусдаас тусламж эрэхээс бүү санаа зов. Өөрийн зөн совиндоо итгэ. Өөрчлөлт хийхээс бүү ай. Итгэлтэйгээр амьдралдаа өөрчлөлт хийж үр дүнг нь хүлээ. Та сонирхолтой хэн нэгэнтэй танилцах бөгөөд энэ нь хайр дурлалын шинэ харилцааны эхлэл байж ч болох юм. Харин хосууд романтик амралтын өдрүүдийг өнгөрүүлэхээр замд гарвал тохиромжтой.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр од гарагсийн хөдөлгөөн үүсч таны эрүүл мэнд, ажил хэрэг илүү нөлөөлж байна. Төсөл төлөвлөгөөнүүд чинь хэрэгжиж, зорилтот ажил хэргийн тань жагсаалтууд нилээн хурдан хэмнэлтэй явагдана гэдэгт найдаж болно. Та ажил дээрээ орой хүртэл сууж чухал төсөл төлөвлөгөөгөө цагт нь дуусгах гэж илүү цагийг зарцуулах хэрэг ч гарна. Өөрийн гэсэн бизнестэй болох зарим нэгний тань мөрөөдөл байж болох юм. Энэ хүслээ биелүүлэх гэсэн хүсэл тань хүчтэй байх бөгөөд биелэх зам руугаа орж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Нээлттэй байх эрч хүчний эх үүсвэр олж аван бодол санаагаа ариусга. Хувийн болон нийгмийн амьдралд өөрчлөлт гарна. Та өнөөдөр хайртай хүндээ сэтгэлээ илчлэх эсвэл гэр бүлдээ сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөх болно. Түүнчлэн хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүнд тань өндөр байх бололтой. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа сайн байна. Гэхдээ хэт яаруу сандруу байдал, өрсөлдөгчийн оролцоо үр дүнд сөргөөр нөлөөлж болохыг анхааруулж байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй