Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 30. Суулга одтой найман цагаан мэнгэтэй хар бич өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 08.43-д мандаж, 17.07-д жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлийг хийхэд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвөлгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Шинэ он эхлэж буй энэ өдөр та эрч хүчээр дүүрэн байж бүтэн жилийн турш та ажил хэргээ төлөвлөх нь. Энэ өдөр таны хувьд хамгийн ачаалалтай сарын эхлэл болно. Гэхдээ амжилтанд хүрэхэд маш хэцүү байна гэдгийг бодолцох хэрэгтэй, Учир нь энэ сард томоохон таагүй явдал, саад тотгор нэлээд байх нь. Зөвхөн өөртөө итгэ. Суралцахад цаг гарга.
Хумхын орд (1/20-2/18): Шинэ оны эхний өдрийг та маш сэргэг эрч хүчтэй эхлэж байна. Энэ өдөр та цаашдын ажилаа сайтар төлөвлөж өнгөрсөн жилийн ажлын үр дүнгээ эргэж харахад илүүдэхгүй.
Загасны орд (2/19-3/20) Тавгүй өдөр. Албаны болон уран бүтээлийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ төлөвлөхөд таатай байх нь. Гэхдээ шинэ ажил эхлэх хэрэггүй. Эхэлсэн ажлаа үргэлжлүүл. Үдээс хойш гэрийн ажлаа хийж, амар. Архи дарснаас хол бай. Баяр хэтрүүлсэнээс толгой өвдөж, биеийн байдал муудна.
Хонины орд (3/21-4/19): Таагүй өдөр. Сэтгэл дундуур биш юм шиг л санагдана. Оны эхээр хувийн харилцаа чинь бодсон шиг чинь сайн болж өгөхгүй байна. Таны нэр хүндэд халдаж магадгүй бөгөөд та ер бусын саруул ухаанаараа хэний зүгээс ийм оролдлого хийгээд байгааг олж мэд.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөнө. Та өнөөдөр эрч хүчтэй шийдмэг байж тойрон буй хүмүүсээ байлдан дагуулна. Та өөрийн дотоод сэтгэлээ тайван байлгаж тааламжтай байдлыг үүсгэснээр бүх зүйл амжилттай болно. Сүм хийдэд оч, дотны хүмүүстээ тусал.
Ихрийн орд (5/21-6/21): Шинэ жилийн мэнд хүргэе! Та нарын эарим нэг тань хуучнаасаа дордсон юм шиг мэдэрч байгаа бол одоо үүнийгээ өөрчлөх сайхан боломж танд олдож байна. Гэсэн ч энэ байдлаа шинэ жил эхэлж буй энэ өдрийн уур амьсгалыг бусниулахыг битгий зөвшөөр. Найздаа зээлдүүлсэн мөнгө, эд зүйлд тань мухардал бий болж мэдэх тул бэлэн бай.
Мэлхийн орд (6/22-7/22): Хэдийгээр шинэ оны эхний өдөр ч гэсэн амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Толгой өвдөж, бие тавгүйтэн ханиад хүрч болзошгүй. Эмэгтэйчүүд ханьдаа илүү анхаарал тавих шаардлагатай байна. Хардалт, гомдолт тань явсаар хэрүүл болж магадгүй.
Арслангийн орд (7/23-8/22): Шинэ оны эхэн үе танд нэлээд хүнд байх юм шиг санагдана. Гэвч өөртөө итгэх итгэл өсөн нэмэгдэнэ. Гагцхүү чадал боломжоо хэтрүүлэн тооцож болохгүй. Хувийн амьдралд түгшүүр болгоомжлол,бие биедээ харилцан сэтгэл дундуур байдал ноёрхоно. Орчин тойрныхонд дулаан зөөлөн сэтгэлээр хандаж хүндэлж хайрладаг бүхнээ өөртөө татахыг хичээ.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр танд шинэ ажил эхлэх, ажил хэргийн гэрээ хийхийг зөвлөж байна. Энэ нь маш амжилттай байж, өндөр үр дүн авчирна. Эсрэг хүйсийн түншийн холбоо нэлээд үр өгөөжтэй байх бололтой. Гэхдээ үр дүн ажилдаа хэр зэрэг сонирхолтой байгаа болон хамтрагчийн чинь сэтгэл санааны байдлаас шалтгаална. Таныг хувь заяаны эргэлт, хувийн амьдралын өөрчлөлт хүлээж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Шинэ оны эхэн бол шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих талаар бодож эргэцүүлэхэд тохирсон үе. Тойрон хүрээлэгчид бол таны амжилтын үндэс. Удирдан, захирах эрмэлзэл таныг амьдралын эзэн гэдгээ мэдрэхэд тустай. Өдрийн сүүлийн хагасыг гэрийнхэнтэйгээ өнгөрөө.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тааламжтай өдөр. Хайр,ойлголцол, амгалан тайван байдал ноёрхоно. Бодож төлөвлөснөө гүйцээх боломжтой. Найз нөхөд, хамаатан садантайгаа хамтарч ажиллаж, ашиг орлого олно. Аятайхан бэлэг гэнэт хүлээн авах бололтой. Нүүх, аялал хийхэд сайн.
Нумын орд (11/22-12/21): Энэ өдөр азтай өдөр байна. Материаллаг байдлын өөрчлөлтийг та байх ёстой зүйл л гэж хүлээж авна. Баярын дараах ажил хэрэг таныг ядруулж магад. Өдөр тутмын, ердийн ажилдаа хяналтаа сулруулж болохгүй. Өнөөдөр таны бүтээлч эрч хүч өсөн нэмэгдэнэ.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 01/ | ||
Үзсэн: 3468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.