Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2018-06-25 05:53:51

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 12. Сумъяа гараг. Онгоц одтой, Нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. 

                          Барилдлага: Арвидах       
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө  
                          Суудал:
Хий

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны сэтгэлийг зовоосон түгшүүртэй төвөгтэй нөхцөл байдал үүсэх болно. Та ажлаасаа болж олон удаа санал бодлоо өөрчилж байгаагаа мэднэ. Тиймээс энэ нөлөөг бага зэрэг намдах хүртэл шийдвэр гаргахаа хойшлуулахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ та төвлөрч чадвал танд боломж бололцоо гарч бүхэл амьдралын тань дүр зургийг тэр чигээр нь харуулах болно. Аялал эхлүүлэхээр завдаж байгаа хүмүүст таамаглаагүй асуудлаар саад гарах ба магадгүй энэ нь санхүүтэй холбоотой асуудал байж ч мэднэ. Үүнд та нэмэлт мөнгөө хэрэглэх болно гэдгээ санаарай.


ҮХЭР (4/20-5/20)

Санхүү техникийн асуудлууд үүснэ. Боломжийг өөрийн талд байлга. Дэмий яриа урагш дэвшихэд саад болно. Засгийн газрын журам тогтоол саад болж магадгүй. Тиймээс тэвчээртэй, ухаалаг бай. Бүх зүйл сайнаар эргэх л болно. Цагаа зөв зохицуулснаар чухал гэсэн зүйлүүдээ хийж чадах бөгөөд амарч тайвшрах цаг гаргаж чадна. Хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөгөө одооноос гаргаж эхэл. Хэрхэн үр дүнтэй байхыг нь хараарай. Хамгийн чухлуудыг нь эхлээд багтаагаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр их үйл хөдлөл болж бусадтай гэрээ хэлэлцээр хийнэ гэдэгтээ найдаж болохын зэрэгцээ зарим нэг мөнгөний асуудлууд анхаарлаа хандуулахыг шаардана. Танд уран сэтгэмж, зөгнөлөөсөө гарсан ямар нэгэн зүйлийг бүтээх чадвар байдаг. Амжилтанд хүргэх урам зоригоо бүү алд, эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа, зөвлөгөөг үл тоомсорлох хэрэггүй. Хэрвээ та хэн нэг хүний араас гүйж байгаа бол, өнөөдөр од эрхэс таны талд байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр хүлээцтэй бай. Хичнээн сэтгэл догдолж байсан ч зөөлөн бай. Бусад хүмүүс тантай инээмсэглэж итгэл төрүүлэхүйц харьцана. Нөхөрлөлийн харилцаа таатай байна. Бизнесийн түншлэл тогтоох гэж байгаа бол хууль ёсны гэрээ хэлэлцээрээ заавал хийхэд тохиромжтой үе. Ямар ч бизнесийн тохиролцоо ашигтай байх боловч хэтэрхий өгөөмөр байхаас зайлсхийгээрэй. Энэ нь ажил хэрэгт төдийлөн нөлөөлөхгүй боловч мөнгийг тань бага болгоно.


АРСЛАН (7/23-8/22)   

Хувийн харилцаа тогтвортой байж хайр дурлал таны аюулгүй байдлыг хангана. Хайр дурлал романтик үйл явдлууд таныг хүрээлэх болно. Энэ харилцаа нөхцөл байдал нь таныг хамтрагчтайгаа байхад удаан үргэлжилнэ. Зарим нэг хүмүүс өөрийн хайраа олно. Өөрийн газраасаа амжилтын оргилыг эзлэхийг хүсч хувиараа хөдөлмөр эрхлэх, шинэ өндөр албан тушаалд томилогдох болон нэр хүндтэй байгууллагад ажилд орно. Удахгүй сэтгэл догдлом амжилт бүтээлүүд танд харагдана.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр ямар нэг асуудал буруу тийшээ эргэнэ. Хэрвээ та тийм ч их үр дүн хүлээгээгүй байгаа бол энэ танд тийм ч муу санагдахгүй. Өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж нууцаа алдахаас сэрэмжил. Хамт ажилладаг хүн тань танд таагүй хандсан ч зүгээр л тоохгүй орхи. Хэрвээ бүх асуудал овоороод байвал жаахан амсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гадаад төрх байдлаа өөрчлөх гэж байгаа бол одоо л яг тохирсон цаг. Хэрвээ та ажлын цар хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол багшлах ажил хийж шинэ мөчрийг салаалуулахад тохиромжтой. Таны хайр дурлал, хөгжилтэй байдлыг өөрчлөлт хийхэд маш таатай байлгана. Хэрэв та ганц бие биш бол ажилдаа дарагдан хувийн амьдралаа жаахан цалгардуулж мэдэхээр байна. Хайртаасаа ирсэн дуудлага, зурваст дор нь хариу илгээхийг хичээгээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр бодол санаа, бясалгал эргэцүүллийн цаг дуусгавар болно. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болно гэж найдахад гэмгүй. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж санаанд оромгүй төлөвлөгөө зохио. Өнөө орой хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Сайхан унтаж амарч, бусад хүмүүсийн асуудлуудыг түр хойшлуулсан бол та өнөөдөр их сэргэг байх болно. Танд энерги, урам зориг эргэж ирнэ. Хувийн сэтгэл татам увдис, ялдам байдлаа өсгөн бэхжүүлснээр та ямар ч нөхцөл байдал бий болсон оргилд хүрэх авьяастай гэдгээ мэдэрч эхлэх болно. Та болон таны хайртай хүн та хоёр санал бодлоо тохируулахыг шаардаж байгаа болохоор хайр дурлал тань саадгүй явж чадахгүй. Тогтворгүй санхүүгийн асуудлууд гарч ирж сэтгэлийг тань зовоох ч та нэгэнт л өөрөө удирдаж чадахгүй зүйлд санаа зовлоо гээд нэмэргүй. Эцэст нь та ядаргаанд орох болно.


МАТАР (12/22-1/19)

Гэрээсээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. Оюун ухаанаа сэргээж, биеийн тамирын дасгал хий. Хэрэв өчигдөр оройны олон нийтийн арга хэмжээ удаан үргэлжилсэн бол орондоо хэвтэж амрах нь зүйтэй. Зарим хэтрүүлэг, болгоомжгүй байдлын хандлага маш өндөр илэрч байгаа тул өнөөдөр тун хүлээцтэй бай. Хайртай хүнээ өөрийнх нь дураар байлга. Хосуудын хувьд сайхан үе байх бөгөөд ганц бие хүмүүс ч хайр дурлалын явдлынхаа талаар ярилцахад таатайгаар хүлээн авна.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдрийн онцгой санаа таныг амьдралд идэвхитэй байлгах болно. Ихэнхи хүмүүс өөрийнхөө нийгэмд хандах байр суурийг сайн тийшээ эргүүлж албаны асуудлыг шийдвэрийг гаргах болно. Гэхдээ эрүүл мэндэд урьд өдрийн ядаргаа, бэрхшээл нөлөөлөх болно. Гэнэтийн зөрчилдөөн гарч магадгүй боловч бараг таны тааллаар хурдан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхэдтэйгээ болгоомжтой хандаарай. Тэвчээрээ харуулаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ чиг хандлага гарч ирэх болно. Амжилтаа өсгөх чадвартай таны хувьд өөртөө сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Богино хэмжээний курсууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнэтэй ажилтан болгох болно. Элсэхдээ бусдаас өвөрмөц бай. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн хамаатнууддаа сайхан ханд.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй