
Аргентины шигшээ багийн хөгжөөн дэмжигч Дину Алекс ДАШТ-д үндэсний шигшээ баг нь Хорватад хожигдсонд сэтгэлээр унан, гэрээслэл бичиг үлдээн ор сураггүй алга болсон талаар Manorama Online дамжууллаа.
Тэрбээр 30 настай бөгөөд үндэснийх нь шигшээ баг Хорваттай тоглон ялагдсны дараа “Амьдарч чадахгүй нь” гэсэн бичиг үлдээсэн гэнэ.
Шуурхай албаныхан хөгжөөн дэмжигчийн гэрийн ойролцоох газрыг самнасан ч олоогүй аж.
Уг тоглолт энэ сарын 21-нд болж, 0:3 харьцаатайгаар, Хорватын ялалтаар өндөрлөсөн юм.
Аргентины хөгжөөн дэмжигч гэрээслэл үлдээгээд алга болжээ | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.