
ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ ид болж буй энэ үед Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргилд далайн түвшнээс дээш 4127 метрийн өндөрт хөлбөмбөг тогложээ.
Дэлхий даяар хөл бөмбөгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон "Horizon hiking" клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна.
Ховд аймгийн Жаргалант, “Horizon hiking” клубын уулчид хамтран авирсан энэ аяллын хөтчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажилласан гэнэ.
Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд гэртээ ирж явна.
Монголын уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргилд хөлбөмбөг тогложээ | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.