Шууд Chart

Уралдаанч хүүхдийн нөхөн олговрыг 20 сая төгрөг болгохоор шийдвэрлэжээ

2018-06-25 14:02:32

Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлж, дээд хэмжээ нь таван сая төгрөг байсныг 20 сая болгохоор шийдвэрлэсэн талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ, "Өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ таван сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн амь насыг 5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна" гэлээ.

Хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд энэ мөнгө хүрэлцдэггүй. Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөнгүй гардаг байна.

Иймд эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдээх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байгаа аж. Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож нөхөн олговрыг 20 сая болгохоор болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уралдаанч хүүхдийн нөхөн олговрыг 20 сая төгрөг болгохоор шийдвэрлэжээ   
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй