Шууд Chart

Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцон ажиллаж байна

2018-06-27 09:56:03

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг эсэргүүцэж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэлээ.

Зөрчил гаргагч иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцлоо.

Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, доромжилсон үйлдэлд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн олсолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь ХУДАЛ мэдээлэл болно.

Жолооч нар замын хөдөлгөөд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээ баримталж соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцон ажиллаж байна  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй