Шууд Chart

Латви улс Евробүсийн 18 дахь гишүүн боллоо

2014-01-02 09:21:42

Шинэ он гарснаар Латви улс Евробүсд албан ёсоор нэгдэж, еврог мөнгөн тэмдэгтээрээ хэрэглэдэг Европын Холбооны 18 дахь улс боллоо. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүд багтаж байсан тус улс санхүүгийн хямралаа гэтлээд удаагүй байгаа бөгөөд  эдийн засгийн өсөлтийн хурдаараа Европын Холбооны улсуудыг хошуучилж байна.
 
Латви ийнхүү евро хэрэглэснээр Оросоос хамааралтай байдал нь багасна гэсэн хүлээлт зарим шинжээчдийн дунд байгаа юм. Мөн тус улсын засгийн газар төдийгүй ихэнх бизнес эрхлэгчид еврог гүйлгээнд ашиглах нь зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж үзэж байна. Латвийн төв банкны ерөнхийлөгч Илмарс Римсевикс "Евро тогтвортой, тодорхой байдлыг бий болгоно, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь гарцаагүй.
 
Тиймээс ажлын байр, татварын орлого нэмэгдэнэ" гэж мэдэгджээ. Гэхдээ санал асуулгаар тус улсын иргэдийн 60 хувь нь шинэ мөнгөн тэмдэгт ашиглахыг дэмжихгүй байна гэсэн дүн гарсан байна. Латвийн хувьд экспортын хамгийн том зах зээл нь ОХУ бөгөөд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад орнуудын иргэд тус улсын банкуудад их хэмжээний хадгаламж эзэмшдэг ажээ. 
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Латви улс Евробүсийн 18 дахь гишүүн боллоо  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй