Шууд Chart

Гурван сум эрчим хүчтэй холбогдоно

2014-01-02 09:45:08

УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар  Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон "Вива ланд" компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан  чиглэл  өгсөн юм.

Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Ойгон нуур" ХХК ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ажлын явц 79,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил 2013 онд  дуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь  цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас  шалтгаалан ажлын явц удааширсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өглөө.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гурван сум эрчим хүчтэй холбогдоно  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2014-03-20 09:06
ёчяыбёб
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2014-03-20 09:05
дэлгэрэнгүй мэдээлэл нь байн уу схем зураг газрын зураг чадал энтэр нь гээд маш их хэрэгтэй байн дис

Бидэнтэй нэгдээрэй